СПОРТ

Б.Мөнхзаяа Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэслэгч Б.Мөнхзаяа БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан олон улсын марафоны 10 километрийн зайд 33.31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Б.Мөнхзаяа "Этиоп, Марокко зэрэг марафон гүйлтээр тэргүүлэгч 10 гаруй орны шилдэг 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, тусгай байрт шалгарлаа. Шулуун замын 10 километрийн зайд Монгол Улсын эмэгтэй тамирчдаас анхлан оролцсон учраас рекорд амжилт тогтоолоо. Монгол Улсаас ганцаараа оролцсон" гэлээ. 

Тэрбээр ирэх 12 дугаар сард мөн БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын тэмцээн оролцох юм байна. ОУХМ, дэслэгч Б.Мөнхзаяа сарын өмнө БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button