Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ж.Золжаргал: Хагас кокс түлшний үйлдвэрт хөрөнгө, цаг хугацаа дэмий үрэх гээд байна

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай хагас кокс түлшний хэрэглээний талаар ярилцлаа.

-Энгийн нүүрсэн дээр хагас кокс холихын тулд заавал том үйлдвэр барьж байгуулах хэрэггүй-

-Багануурын хүрэн нүүрсний уурхайг түшиглэж хагас кокс химийн үйлдвэр байгуулахаа Засгийн газар зарласан. Өмнө нь Б.Чойжилсүрэн сайд нийслэлийн бонд бүтчихвэл БНХАУ-аас хагас кокс түлш авах гэж зүтгээд чадаагүй. Энэ ер нь бидэнд хэрэгтэй юм уу гэдэг нь нэн түрүүний асуудал болчихлоо?

-Техникийн үндэслэлийг нь тайлбарлая. Шахмал түлш утаа багатай байхын тулд тортог багатай C буюу нүүрстөрөгч ихтэй түүхий эд ашиглах учиртай. Тэгэхээр хагас кокс нь маш өндөр С буюу нүүрстөрөгч ихтэй түүхий эд мөн. Арван жилийн боловсролтой хүн бүр С дээр хүчилтөрөгч нэмбэл Со2 болдгийг мэднэ. 

С өндөр байвал маш их хүчилтөрөгч хэрэгтэй болно. Энгийн зуух тийм их хүчилтөрөгчийг сордоггүй. Тэгэхээр дутуу шатна. Дутуу шатвал Со2-ын оронд Со үүснэ. Энэ нь угаарын хий. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй. Маш хортой. Тархины үйл ажиллагааг зогсоодог.  

Угаарын хий яндангаар агаар мандалд гардаг. Яндангаар гадагшлахгүй орон гэрт түгвэл амь насанд аюултай. Сүүлийн жилүүдэд харамсалтай нь угаарын хийн хордлогын статистик өссөн шүү дээ.

Тиймээс хагас кокс түлш манай энэ болхи зуух, янданд хэрэглэх нь эрсдэлтэй.

Хоёрдугаарт, нүүрсэн дээр хагас кокс нэмж чанарыг сайжруулан шаталтыг нь хэвийн байлгаж ашигладаг. Нэмэлт нүүрстөрөгч ихтэй бодис шаардлагатай болно л гэсэн үг. Энэ тохиолдолд Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн жил БНХАУ-аас оруулж ирэхээр ярьж байлаа. Энгийн нүүрсэн дээр хагас кокс холихын тулд заавал том үйлдвэр барьж байгуулах хэрэггүй. Хагас коксын үйлдвэр барихад хэдэн зуун сая ам.доллар шаардагдана. Нэмээд химийн үйлдвэр барих шаардлага үүснэ. Өртөг нь бүр тэрбум ам.доллар гараад явчихна. Тэгэхээр тийм том үйлдвэр барих хэрэггүй.

-Яагаад хэрэггүй гэж?

-Монгол Улсад бүрэн коксын үйлдвэрүүд аль хэдийн баригдаад эхэлчихсэн. Аль нэг нь ашиглалтад орно. Бүрэн коксын үйлдвэрээс 10 орчим хувийн нунтаг кокс буюу хаягдал гардаг. Нүүрсээ сайжруулах гээд байгаа бол түүнийг аваад хольчих. Нунтаг хаягдал тул үнэ нь ч хямдхан. Тиймээс үйлдвэр барих хэрэггүй гээд байгаа юм.

-Хамгийн төвөгтэй нь хагас коксын үйлдвэр барилаа гэхэд дэргэд нь химийн үйлдвэр хэрэгтэй гээд байгаа гэж ойлгосон зөв үү?

-Хагас кокс нь нүүрсийг жигнэнэ гэсэн үг. Жигнэсэн нүүрсийг “хөх нүүрс” буюу олон улсын хэлээр хагас кокс гэдэг. Жигнэсэн нүүрсийг халуунд жигнэвэл ууршдаг. Орцон доторх тос, давирхай нь маш муухай үнэртэй, хортой. Химийн үйлдвэртэй газар үнэтэй түүхий эдэд тооцогддог. Боловсруулаад янз бүрийн зүйл үйлдвэрлэж болдог. Манайд харин хаягдвал хүн болон байгальд асар хортой. Ийм учраас хагас коксын үйлдвэрийн хажууд химийн үйлдвэр зайлшгүй хэрэгтэй гээд байгаа юм. Тэрхүү химийн үйлдвэр барихад маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Багануурын уурхайг түшиглээд ч юм уу хөгжүүлэх хэрэгцээ бий. Тэндээсээ хийн түлш үйлдвэрлээд ахуйдаа, шатахуун гаргаад автомашиндаа хэрэглэ-

-Төвөгтэй байх нь ээ?

-Багануурынх ч бай ер нь монголын хүрэн нүүрсийг шатахуун, хийн түлш, хуванцар гэхчлэн эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. Ингэхийн тулд хагас кокс гэсэн төвөгтэй зүйл хэрэггүй. Тэр чигээр нь хийжүүлэх цэвэр химийн үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглээд ч юм уу хөгжүүлэх хэрэгцээ бий. Тэндээсээ хийн түлш үйлдвэрлээд ахуйдаа, шатахуун гаргаад автомашиндаа хэрэглэ. Хөрөнгө оруулалтын хувьд адилхан болох гээд байна.

Заавал түлштэй ноцолдсон, шахмал түлш рүүгээ буцсан зүйл хиймээргүй байна. Үнэхээр л химийн үйлдвэртэй болох гэж байгаа бол нүүрснээсээ хийн түлш үйлдвэрлэе.

-Товчхондоо хагас коксын үйлдвэр барих гэж цаг хугацаа, хөрөнгө дэмий үрнэ гэх гээд байна уу?

-Тийм, хөрөнгө, цаг хугацаа дэмий үрэх гээд байна. Эхлээд кокс гаргана. Тэгээд түүнийгээ түлшиндээ хэрэглэх гэж оролдоно. Эрсдэл гарна. Дайвраар гарсан давирхайгаа боловсруулах гэж зовлон болно. Хэдэн жилийн дараа түүгээрээ урагшилж ч болохгүй, эргэж буцаж ч болохгүй.

Шахмал түлшний үйлдвэрт хэдэн их наядаар нь зарцуулчихсан гэж яриад байгаа. Хагас кокс дээр тэгвэл бүр хэд дахин өндөр өртөг гарна.  

-Зүтгүүлээд хагас коксын үйлдвэртэй боллоо гэхэд нийслэлчүүд зуухныхаа хэрүүлээ дахиад л хийцгээх юм байна, тийм үү?

-Яг үнэн.Тэгнэ. Шинэ түлш хэрэглэвэл зуухны асуудал дахиад үүснэ.Монголд хэрэглэгдэж буй зуухнууд маш энгийн. Амьдрал, техникийн түвшинтэй холбоотой. “Та нар ийм муу зуух хэрэглэдэг. Соль” гэж хэлж болохгүй. Утааг яаж бууруулах гэдгийг шийдэл нь түлшээ сайжруулах арга мөн.

Одоогийн шахмал түлшээ сайжруулъя гэвэл бага үнслэгтэй, баяжуулсан нүүрсний баяжмалыг хэрэглэх хэрэгтэй. Одоо бол баяжмал, чулуу хоёрын дундах тохируулгыг авч хэрэглээд байгаа юм. Чулуу багатай нүүрс хэрэглэвэл шаталт бүрэн явагдаж, тортог нь ч буурна. Хамгийн гол нь угаар, хордлогын асуудал багасна. Үүний тулд шинэ үйлдвэр бариад байх хэрэггүй.

-Хашаандаа дулаахан байшин барихад, байшингаа дулаалахад ипотекийн зээл олгох хэрэгтэй-

-Төр хагас коксын үйлдвэр барьснаас хувийн хэвшлүүдийнхээ барьж буй бүтэн коксын үйлдвэрээс ашиглах ёстой

-Яах юм бэ. Тэр хүмүүс бүтэн кокс үйлдвэрлээд, түүнийгээ зараад ашгаа олог л дээ. Төрд татвараа ч төлнө. Би түрүүн хэлсэн. Бүтэн коксоос 10 хувийн нунтаг гарна. Үнэ нь ч хямд. Шахмал түлшээ сайжруулах гээд байгаа бол түүнийг нь аваад холь л доо. Хямд авчих боломжтой зүйлийг хэдэн зуун сая ам.доллар зарцуулж барих гээд байх юм.

-Сайжруулсан нэртэй муужруулсан түлш хэрэглэх ёстой биш гэдгийг өнгөрсөн хугацаанд нийслэлчүүд хангалттай мэдэрлээ. Одоо хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ гэж ярьж эхэлж байна.  

-Хийн түлш рүү шилжихээс өмнө хагас коксыг түр хэрэглэнэ гэвэл түүн шиг худал бөгөөд тэнэг зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр шийдлийн хөрөнгө оруулалт нь нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаас бага зэрэг л татуу. Тиймээс завсрын шийдэл ерөөс биш.

Хэрэв том төсөл хэрэгжүүлбэл мөнхийн шийдэл хэрэгтэй. Өндөр хөрөнгө зарцуулчхаад зогсооно гэж байхгүй байлгүй дээ.

-Тэгэхээр таныхаар шууд хийн түлш рүү шилжсэн нь дээр байх нь ээ?

-Тэр нь дээр.

-Хийн түлш рүү шилжтэл шахмал түлштэйгээ байхаас өөр сонголт алга гэсэн үг үү?

-Утааны шийдлийн нэн түрүүнд дулаан сууц. Хашаандаа дулаахан байшин барихад ипотекийн хөнгөлөлттэй зээл хэрэгтэй. Байшингаа дулаалахад мөн зээл олгох. Ипотекийн зээл олгохдоо “Дэд бүтцэд холбогдсон байх” гэдэг шаардлага тавихаа болих хэрэгтэй. Мөн хэсэг хэсгээр нь яндангүй бүс зарлах. Жишээ нь, Ганданг яндангүй бүс болгохоор зарлачихлаа гэж бодъё. Хоёр жилийн дараа нүүрс оруулахгүй, байшингаа дулаал, дулаан байшин барь гэдэг шаардлага тавиад зээлээ олгох хэрэгтэй. Бага цахилгаан, хийгээр халаах технологи руу шилжээд ирвэл үнэ өртөг нь ч буурна.

Дулаан байшин, цахилгаан, хий гэсэн шилжилтүүдийг хийх хооронд шахмал түлштэйгээ байхаас өөр сонголт алга.

-Цаг гарган ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 6, 2025 09:51

Энэ УИХ-н гишүүн маш зөв ярьж байна. Гэхдээ ардын намынхан энэ санааг нь хэрэгжүүлнэ гэж даанч нэг үгүй юм байх өө! Хагас коксын хөх ч гэлүү, ногоон ч гэлүү бас нэг утаа гаргадаггүй түлшний үйлдвэр барина гээл шаагаад байна лээ? Ер нь бол МАН байхад утаа арилахгүй юм байна!

Зочин
Зочин
1 сар 7, 2025 13:09
Reply to  Зочин

МАНынхан үүнийг хийж чадахгүй ээ.Эхлээд л хаячихна . Тэгээд үлгэрээ популизмээ яриад буруугаа бу�####�д чихчих гээд ажил нь удаашираад төсөв нь хэтрээд гадаадын баахан өртэй л үлдэнэ . Дарханы зам , дарханы арьс шир боловсруулах үйлдвэр , нефтийн үйлдвэрийн ажил шиг л юм болно ..

Зочин
Зочин
1 сар 6, 2025 10:22

Nymbaatar zuuh taraana geed baisan yu bolson be hezee taraah ve

Зочин
Зочин
1 сар 6, 2025 10:41

Илжигний чихэнд �##�т хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ.

Жамц
Жамц
1 сар 6, 2025 17:28
Reply to  Зочин

ЗГ-ЫН САЙД НАР ХҮНИЙ ҮГ СОНСОНО ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ, МЭДДЭГ ХҮНИЙ ДҮР ЭСГЭЖ ШОУДАХАА Л ЮУНЫ ТҮРҮҮНД БОДНО. ТЭДЭНД УЛСЫН МӨНГӨ ХӨРӨНГӨ БОЛ УС Л ГЭСЭН ҮГ.

нутаг
нутаг
1 сар 6, 2025 10:45

ЭНЭ ХҮНИЙГ ЭРХЭЛСЭН САЙД БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

иргэн
иргэн
1 сар 6, 2025 12:12

За одоо л мэргэжлийн хүний яриа яах аргагүй үнэнийг ил тод хэллээ. Манай улс төрчид, зарим сайдууд ойр хүрээлсэн хэдэн хүний үгийг сонсоод шууд шийдвэр гаргадаг гэнэнч гэх үү, хэтэрхий хөнгөн хандах юм. Эхлээд мэргэжлийн зөвлөхүүд, эрдэмтэн мэргэдтэй уулзаж, тэднээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж ажиллаач. Тэд та бүхэнд шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлхэд харьцангуй хөрөнгө бага шаардсан шийдлийг гаргаж өгнө. Одоо ингэж хэлээд байхад хий дэмий мөнгө зарсан хэнийг ч ард түмэн өршөөлтэй хандах тэвчээр баргдсан шүү

Зочин
Зочин
1 сар 6, 2025 15:50

Маш зөв ярьж байна.Мэрэгжлийн хүн бололтой,үгийг нь сонсдог байгаа даа цаадуул нь.Эргүү илжигнүүд яаж ч мэднэ.идэхээс өөр ид шидгүй улс даа,манай томчуул

Зочин
Зочин
1 сар 6, 2025 15:54

Zoljargal aa, ene met yarisan sanaagaa too barimt sudalgaatai n, uuriin ner deer blog bolgoj publish hiigeed hadgalaad yavbal zugeer baih. Bidend, bichigdsen medeelel ih dutuu bdag, meddeg zuilsee meddeg humuus n bichij uldeeh talaar maruuhan uls bolohoor, medleg tsaash salbarlaj hugjihgui, daraagiin hun dahiad ehnees n sudlah asuudal haa saigui baisaar.

Зочин
Зочин
1 сар 6, 2025 22:48

Хүрэн нүүрсээ хийжүүлж асуудлыг шийднэ гэдэг зөв сонсогдож байна. Харин хүрэн нүүрснээс хагас кокс хийгээд түлдэг онол байхаас практик байхгүй ээ. Хаана ч байхгүй!! Золжарг�##� инженерийн тайлбарласнаар бүтэлтэй юм болохгүй. Чулуун нүүрсээр тийм хагас кокс хийж түлдэг. Давирхайг нь химийн үйлдвэрт боловсруулдаг.

Монгол инж
Монгол инж
1 сар 6, 2025 23:07

Аргагүй л инженер хүн шиг ярьж сэтгэж бна даа. Зөв шүү дэмжиж байна

Зочин
Зочин
1 сар 7, 2025 08:17

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:34

Зөвхөн яндан буулгахад мөнгөө зарцуул

Хүн
Хүн
1 сар 7, 2025 15:33

Энэ монголын эрдэмтэд үхсэн үү дуугарах эрдэмтэн нэг ч байдаггүй иймэрхүү хэмжээний мэдлэгийг гүүглдээд уншчихна угаасаа ахьсан түвшний мэдээллүүд ч байна харин Монголд яаж хийх эдийн засгийн үр ашигтай болгох нарийн мэргэжлийн бүх чиглэлээр эрдэмтэд санаа бодлоо хэлэх хэрэгтэй суд�##�гаа ер нь байна уу

Зочин
Зочин
1 сар 13, 2025 16:01

Энгийн хямд амьдр�##�д ойр шийдэл байна.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 13:04

Сан�##� нэг байна. Одоо байгаа миддлинг болон хагас коксын хаягдлыг зөв харьцаагаар холих хэрэгтэй. 2 нүүрсний хаягдлын ширхэглэлийн хэмжээг ч нарийн тогтоож байж гадаргуугаараа барьц�##�дуулагчтай сайн харилцан үйлчилнэ. Хэт нунтаг нүүрс хэрэглэвэл царьц�##�дуулагчийн үйлчлэл, түлш асах процесст муугаар нөлөөлнө.

Холбоотой мэдээ

Back to top button