УЛС ТӨР

С.Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ өөрөө Ц.Элбэгдоржийг олж ирэх ёстой

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.03.09/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр дэлхий нийтийг цочроогоод буй коронавирүсийн тархалтын үед хэмнэлттэй горимд шилжих ёстой байтал эрх баригч нам яамдын захиргааны албан тушаалтнуудын цалин 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн явдлыг шүүмжилсэн юм. Уг хуулийн хэрэгжилтээ онцгой дэглэмийн үед зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа онцолсон юм.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын   алагчилж, цалинг нэмэгдүүлсэн явдлыг Ардчилсан нам эсэргүүцэж байна. Төсвийн орлого тасарсан, эдийн засаг хүнд байгаа ийм үед төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь буруу. МАН иргэдийн амьжиргааны асуудалд асар муу анхаарч байгаа. Мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлэхгүй явсаар өнөөг хүрлээ. Жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад тулаад байна. Энэ асуудал дээр улстөржихгүйгээр анхаарах хэрэгтэй гэв.

Тавантолгойн IPO  гаргах асуудлаар "Ордын үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байхад 30 хувийг тасалж зарах нь буруу. Одоогийн бодит боломж дээрээ тулгуурлан ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гаднаас мөнгө оруулж ирээд, яг юу хийх юм гэдгээ тодорхой зарламаар байна. Оюутолгой дээр бид ингэж л алдсан. УИХ-аар энэ асуудлаа оруулж, шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс бид ээлжит бус чуулган зарлах замаар тодорхой асуудлуудаа хэлэлцэх шаардлагыг бид тавьж байгаа” гэсэн байр суурь илэрхийлэв.

-Ц.ЭЛБЭГДОРЖ АН-ЫН ГИШҮҮН БИШ-

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-2020 оны төсөвт суусан өөрчлөлтийг эргэн засах боломжтой гэж та бүхэн харж байна уу?

-Ялгавартай нэмэгдүүлсэн байдлаа эргэж хар. Үйлчилгээний ажилчдын цалинг эхэлж нэмэх ёстой. Бага тушаалын ажилтнуудынхаа цалинг нэмэх шаардлагыг бид тавьж байна. Дарна нарын цалинг ингэж нэмэх нь буруу гэж бид үзэж байна.

-Таны охин элеваторын асуудлаар, НДЕГ-ын даргаар Ажиллаж байсан Ц.Уртнасан нарт хамаарах хэрэгт шалгагдсан. Эдгээр хэргүүдэд таныг холбогдуулан шалгасан уу?

-Би аль нэг хуулийн байгууллагад шалгагдаагүй байгаа. Эргүүлэн татах бичиг ч ирээгүй. Манай охин Дархан гурил компаниас хувьцаа худалдаж аваад зарсан. Зах зээлийн зарчмаараа л явсан. Үүн дээр намайг холбож, ор үндэсгүй гүтгэсэн. НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасангийн хэрэгт хамааруулан намайг шалгаагүй.

-Ч.Сайханбилэг гадны орноос орогнол хүссэн нь үнэн үү. Та бүхэн холбоотой байгаа юу?

-Тэр хүн Ардчилсан намын гишүүн мөн үү мөн. Нам дотоод журмаараа гомдол гарсан тохиолдолд бид авч хэлэлцэж болно. Шалгадаг хууль хяналтын газрууд нь шалгаад яваг. Бид бол улстөрийн нам. Аль нэг намд намын гишүүнийх нь гаргасан алдааг наах ёсгүй. Ч.Сайханбилэгийг орогнол хүссэн эсэхийг мэдэхгүй байна.

-Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай намын зүгээс холбогдож байгаа юу. Монголд ирээд шалгуулчхаж болохгүй байгаа юм уу?

-Өнөөдөр Ардчилсан намтай холбоотой олон хүнийг шалгаж байгаа. Тодорхой баримттайгаар шалгахын л бид шаардаж байгаа. Улстөрийн зорилгоор хүн хэлмэгдүүлж болохгүй. Ц.Элбэгдорж 2008 онд намаас түдгэлзээд, эргэж элсээгүй. Ц.Элбэгдорж нарыг олж ирэх үүрэг АН-д байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө олж ирэх ёстой. Ц.Элбэгдорж одоо төрийн хамгаалалтад байгаа. Төр хаана байгааг нь мэдэж байгаа.

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нэр дэвших танай намаас нэр дэвших үү?

-Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яаж мэдэж байгаа юм. Б.Хурц АН-д ямар мөнгө төлөөгүй, нэр дэвшинэ ч гэж яриагүй. Тиймээс энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Л.Оюун-Эрдэнэ манай намыг харлуулах зорилгоор маш олон мөрдөн байцаалтын нууц задалсан. Өөрсдөө хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Baga l daljigna
Baga l daljigna

Arilgaad bn shu de setgegdel

Baga l daljigna
Baga l daljigna

Elbegdorj saihanbileg yagaad eh orondoo irehgui zugtaad baigaa ym teguul

Жий
Жий

Энэ Эрдэнэ гэдэг хүний талаар муу юм бичихээр дорно арилгаад байдаг юм. Их ноотой мэлхий дээ.

Зочин
Зочин

Erdene zuv yarij bna ouynerdene ter 2 hunee olj ireh yostoi

зочин
зочин

Сайхан Монгол оронд минь ирэх дургүй хүнийг ирүүлж яах юм бэ

Зочин
Зочин

Ардчилсан намаа гэж авилгач, луйварчдыг эгнээнээсээ өсгөн, бойжуулж, төр, засгийн толгойд залж тоглуулаад эцэст нь олвол зол чинь олохгүй бол хохь чинь ухааны юм хэлээд ард түмний амыг асууж доромжилдог ямар гээчийн байгууллага вэ?

Холбоотой мэдээ

Back to top button