ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг МАРГААШ шүүнэ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн албан тушаалтны гэм буруугийн шүүх хурал маргааш өглөө 09.00 цагаас Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Дээрх шүүгдэгчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан нь камерын бичлэг, хохирогчдын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдоод байгаа билээ.
Уг хэргийн өнгөрсөн жилийн наймдугаар сард Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоногийн турш хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг улсын яллагч нар эсэргүүцэж давж заалдах болон Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж байж ийнхүү анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.