
Өнөөдөр /2020.05.19/ УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Монгол Улс өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3,315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5,007 иргэнээ татан аваад байна. Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болно Алтанбулаг боомт, Турк, Энэтхэг улсаас нийт 1,070 хүнийг авчирлаа. Одоогийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд
- бага насны 1,611
- эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн
- өндөр настай 869
- жирэмсэн 152
- богино хугацааны визтэй 136
- тухайн орондоо байрлах боломжгүй болсон 158
- оюутан 2,818
- санхүүгийн ямар ч боломжгүй болсон 1,002
- насанд хүрээгүй хүүхэд 358
- бусад шалтгаантай 3,000 гаруй
хүн ирэх саналаа ирүүлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.