НИЙГЭМ
Хиймэл нууранд 17 настай хүү живж амиа алджээ
Баянхонгор аймаг, Шинэжинст сумын нутаг, Эхэн хавцгай багийн ‘’Эхийн гол’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 434 км, сумын төвөөс урд зүгт 180 км-т/ хүнсний ногооны талбай усалдаг 5-6 метрийн гүнтэй хиймэл нууранд хоёр хүн сэлж байснаас Уртын гол багийн харьяат иргэн П /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг ОБЕГ наймдугаар сарын 9-ний өдрийн 17:52 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:23 цагт Шинэжинст сумын чиглэлд явсан бөгөөд 05:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:18 цагт нуурын эргээс 40 метрт, гурван метрийн гүнээс цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.