Нийгмийн

"60 тэрбум” босгох схем боловсруулсан гэх Г.Доржзодовт холбогдох хэргийг тусгаарлажээ

Нийслэлийн прокурорын газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой олны анхаарал татсан хэргүүдийн тухай мэдээллийг өглөө. Мэдээллийн үеэр Г.Доржзодовт холбогдох хэргийн тухай сэтгүүлчийн асуултад, "Г.Доржзодовт холбогдох хэргийг Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргээс тусгаарлан шалгаж байгаа” хэмээн хэллээ.

Төрийн албыг зарж, 60 тэрбум босгох схем боловсруулсан Г.Доржзодовыг шалгах шийдвэрийг  өнгөрсөн 2019 оны 12-р сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас гаргасан байдаг. Тодруулбал Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарын хэргийг прокурорт буцаахдаа түүнийг бас шалгах шийдвэр гаргасан.

Схем боловсруулсан хүн нь шийтгэл хүлээгээгүй байтал танилцуулгыг нь сонссон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын дарга асан Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь Эрүүгийн хуулийг зөрчсөн, асуудлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх шүүмжлэлийг дагуулаад байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Itgen
Itgen

Tiishdee sxem hiisen ni ardiin baatar ter sxemiig ni sonsson ni yaltan bolno gej yu bhawdee Sandui Ganbaatar mash tom uls toriin helmegdvvleltend ortson shdee Dorjzodow gemt hetegten ni shvv harinch

зөв
зөв

схем зохион эзэн нь энэ Зодов байхад сонссон хоёрт ял өгч байсан гэхээр хэлмэгдүүлэлт байсан нь илт байна шүү жинхэнэ ял авах хүн нь зодов шүү угаасаа хогын гар угаасаа ХҮНамд схемээ танилцуулаад явж байсан гээд алтан дорнодын Ганболд ам нээвэлд орж байхдаа ярьдагшдээ

zochin
zochin

ugasa zohiosonooroo dorjzodow l buruutai shdee sonsson hoer ni bish zohioson zodow buruutai

zo
zo

ene neeree ooroo sxem zohioj busdad taniltsuulna sonsson ni negnee gemt heregten meteer niited tsatsna vnen shantaajniii gar bnoo sonsson ni buruugvi zohioson ni medeej gemt heregten bizdee tiimees zodow buruutai

ubmn
ubmn

tiim bailgvidee ugasaa sxem zohiosonooroo zodow l buruutai shvvdeee sxem zohioson ni ilt bsaar bhad sonsson hvmvvsd ni yal ogj l bdg uls turuu gej

Холбоотой мэдээ

Back to top button