С.Одонтуяа: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногтоо хамгийн муу ажиллалаа

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 6 дахь өдөртэйгээ золгож байна. Улмаар өнөөдөр талбай дээр бүлгийн хурлаа хаалттай хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “Өнөөдөр Засгийн газар 100 дахь хоногоо маш эмгэнэлтэй мэдээллээр угтаж байна. Монгол Улсад коронавирусээр 170 хүн нас барсан байна. 10000 хүнд оногдох шинэ халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Улс орныг маш ноцтой байдалд хүргэж байна.
АН-ын бүлгээс нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Олон зуун сая хүнтэй, тэрбум хүнтэй улс оронд коронавирус амаргүй байгаа. Манай жижигхэн улсын хувьд аль хэдийн хяналтдаа авах ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын хариуцлагаүй үйл ажиллагаатай холбоотой. УОК-ын шийдвэрүүд дандаа санаатай гаргасан шийдвэрүүд байна. Бүх аж ахуй нэгжийг, сургууль, цэцэрлэгийг хааж иргэдийг айдаст автуулж байж бүх сонгуульд ялсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэж байна. Үүнд аж ахуй нэгж, ард иргэд хохирч байна. УИХ-д хоёр долоо хоног тутам Ерөнхий сайд ирж мэдээлэл хийх ёстой. Томилогдсоноосоо хойш ганц ч удаа чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэнгүй. Ард түмнийг доромжилж байна. Парламентын 76 гишүүндээ ч хайхрамжгүй хандаж байна.
2020 онд 5.1 их наяд төгрөгийг коронавирусээс урьдчилан сэргийлнэ гэж зарцуулсан. Ямар ч үр дүнгүй зарцуулсан байна. Коронавирус маш хурдацтай тархахад бүх зүйл нь зуун задгай угтсан. Долдугаар саын нэгнээс байдал хүндрэх нь. НДШ нэмэх гэж байна. Ийм үед ард иргэдээ бодоод нэмж болохгүй. Энэ олон их наяд төгрөг зарцуулсан асуудалд АН-ын бүлэг аудит оруулж шалгуулж эхэлсэн.
3 хувийн зээл очих ёстой хүмүүстээ очихгүй байна. Эрүүл мэндийн ажилтнууд эрүүл мэнд, цалин урамшууллын хувьд ажиллах боломжгүй болж байна. Урамшуулал маш хангалтгүй байна гэсэн гомдол их ирж байна.
Коронавирусийн энэ үед хамгийн муу ажилласан Засгийн газар болж байна. Ард түмэн энэ засгийн газарт 100 хоног дээр нь дүнгээ тавина” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж худлаа ярьж болохгүй л дээ, харин ч дажгүй ажилласан шүү.
Аль ч засагын газар хэзээ байтлаа сайн ажиллаа гэсэн нэр авч байсан юм
АН-ын муусайн юмнууд муулж харлуулах ажилаа л сайн хийх юмдаа. хөөрхий дотоод хэрүүлээ ч дарж чадахааргүй чадваргүй юм байж бу�####�ас буруугаа хайгаастай ийм болхоороо танайх ялагддын хохинь ээ
Alsiin haraagui Oyuna ajlaasaa ogtsor
Энэ цаг үед нэг л юманд бурхандаа т�##�архаж байна.юнд вэ гэвэл энэ хэцүү цаг үед АНамыг төрөөс хол байлгасанд нь.тэд засагт байсан бол ...гэж бодхоор нуруу хүйт даадаг.
Улаандаа гарчихсан б�##�ай хүүхэн гуцаа зг сайн ажиллаж буй нь нүдэн дээр ил байхад юуч гээд нэмэргүй дээ юм үнэнээрээ сайхан шүү боломжоороосайн байгаа шүү �########� чинь сохор уу чи
Яг үнэн шүү олон хүн ингэж бодож байна