УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 37 сэтгүүлчтэй уулзаж байна

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцах гэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Би томиогдсоныхоо дараа хэвлэлийнхэнтэйгээ нээлттэй ярилцана, аливаа асуудлыг илүү ойлгох, материалуудыг өгч, шийдлүүдийг хамтран ярилцана гэж амлаж байсан. Тиймээс 100 хоногт хүрсэн үр дүн, алдаа онооны талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн.

Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Дэлхийн хүн төрөлхтөн өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа шаардсан. Монгол Улс дотооддоо 10 сар цар тахал алдаагүй барьж чадсан нь вакцинтай золгох цаг хугацаа хожсон.

Цар тахал эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн хорих тусам эдийн засаг агшиж, цар тахал хумигддаг. Энэ хоёрын заагаар яаж явах вэ гэдэг дэлхий дахинд асуудал байсан.

Зах зээлд бэлэн мөнгөний хомсдол үүсч, 67 мянган ажлын байр байхгүй болсон цаг үед шинэ Засгийн газар нүүр тулсан. Энэ цаг үед өөрийн стратегитай явахгүй бол болохгүй байсан. Гадна талбай дээр жагсаал болж байсан. Тухайн үед бас өлсгөлөн зарласан байсан. Хөл хориог нийгмийн сэтгэлүй хүлээж авахгүй болсон нөхцөл байдал хүлээж авч байлаа” гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button