УЛС ТӨР
Өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүд хоол идсэн гэдэг худал

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 6 дахь өдөр нь болж байна. Гишүүд нойтон өлсгөлөн зарлаж буй бөгөөд зөвхөн ус ууж буй юм.
Тэгвэл тэднийг 103-ын эмч нар очиж үзэхэд нууцаар хоол идэж байсан илэрчээ гэх мэдээлэл өнөөдөр сошиалаар тарсан. Тэгвэл эл мэдээллийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, клиникийн профессор Ж.Долгормаа мэдээлэл өгөв.
Тэрбээр "Энэ хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа. Өдрийн гурван үзлэг хийж байна. Ямар ч хоол идэх боломж байхгүй. Олон хоног өлсөж байгаад хоол идвэл хор болдог. Өлсгөлөнгөө зогсоолоо гэхэд ноль шөлнөөс эхэлж идээд, дараа нь өөр хоолонд бага багаар оруулдаг" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 honogiin daraa hool ideh husel turduggui yum daa