НИЙГЭМ
Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарлаа

Сайд асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр энэ талаараа "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил, нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" хэмээн бичжээ.
Тэрбээр АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах нам доторх сунгаанд мөн оролцож, ялагдсан юм. Үүний дараахан сонгууль шударга бус болсон талаар мэдээлж, Ардчилсан намын төлөө дахиж ажиллахгүй хэмээн мэдэгдээд байсан юм.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтой тэмцэгч, шударга эмэгтэй байсан шүү. АН таныг өгүүлнэ дээ.
Хэн ч намд элсэж, бас гарч болно. Хувь хүний эрхийн асуудал. Байж л байдаг зүйл. Харин намуудыг гишүүнчлэлгүй байх тогтолцоо л Монголд хэрэгтэй байх
Zailaa chi hahahaha
АРДЧИЛСАН НАМ БУЗАРТЧИХСАН. МӨДДӨӨ СЭХЭЛ АВАХГҮЙ.
БУЖ ӨГЛӨӨДӨӨ. АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХГҮЙ ЮМУУ