НИЙГЭМ

Дуучин Укагийн кэйс: Нийгэм хайрлахдаа хайрлаж, ширвэхдээ ч ширвэдэг болжээ

Коронавируст халдварын тохиолдол ихэсч, уг өвчнөөр амь насаа алдагсад өдөр бүр нэмэгдэж байна. Энэ цаг үед Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн дуучин Ука буюу Д.Уламбаярын дагагчдын тоо нэг өдрийн дотор 33 мянгаар хасагджээ.

Хоёр хоногийн өмнө тэрбээр “Бид энэ хүртэл халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримталж ирсэн. 100 жилийн ойн наадам түүх болж үлдэнэ. Тэмдэглэснээр бид урам зориг, итгэл найдвараар цэнэглэгдэнэ” хэмээн ярьсан юм. Харин түүний энэ байр суурь олон нийтийн дийлэнх хэсэгт таалагдаагүй.

Өчигдөр Сүхбаатарын талбай дээр эхэлсэн “No Naadam” жагсаал одоо ч үргэлжилж байна. Тус жагсаалд ихэвчлэн залуус оролцож байгаа нь анхаарал татаж буй. Тэдний хувьд коронавируст халдвараар олон хүн хайртай нэгнээ алдаж байхад наадамлаж, цэнгэх нь буруу, үүнд зарцуулах төсвийг өөр хэрэгтэй зүйлд, тэр дундаа эрүүл мэндийн салбарт зарцуулах хэрэгтэй гэдэг байр суурь баримталж байгаа нь харагдана.

Дуучин Укагийн Фэйсбүүк хуудасны дагагчдын тоо өчигдөр 355 мянга байсан. Харин өнөө өглөөний байдлаар 33 мянгаар хасагдсан нь түүний хэдхэн минут “Наадмаа тэмдэглэх нь зөв” гэж ярьсны төлөө өдий тооны сонсогч, шүтэн бишрэгчид “нүүрээ буруулсан” гэлтэй.

Д.Уламбаярын хөдөлмөрч хичээл зүтгэл, авьяас, мэдрэмж олон нийтэд үнэлэгдээд багагүй хугацаа өнгөрч буй. Шинэ уран бүтээл бүр нь хит болж, хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг тэрбээр Монголын хамгийн нэр хүнд бүхий “од”.

Өөрөөр хэлбэл ард түмэн уран бүтээлийн хувьд хайрлах үедээ хайрлаж, харин үзэл санааны нь хувьд ширвэх үедээ ширвэж чадаж буй гэмээр. Олон нийтийн хараа эрүүл, үзэл баримтлалдаа үнэнч байгааг илтгэж буй шиг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hun
hun
7 сар 2, 2021 10:56

Од оо ч хатдаа. Хаана хэдээр очиж дуулна гэж тохирчоод тэгж ярьсан юм? Дандаа нэг хэдэн минутын тэнэглэлээсээ болж хэл аманд орно #nonaadam #unfollowuka

зочин
зочин
7 сар 2, 2021 11:06

Тэнэг л байна, Мөнгөнөөс илүү Эрүүл мэнд чух�##� гэдгийг мэддэггүй аргагүй л *Бүсгүй хүн богино Ухаантай* гэж Үнэн шүү, д�##�жигнаж байж Х�##�двар авчихаад Уйлах ч биш Инээх ч биш юм болох гэж байгаан,

Зочин
Зочин
7 сар 2, 2021 11:42

За удахгүй та нар Ука гээд найзын хүсэлт явуулаад б�##�айрч өгнө дөө

Зочин
Зочин
7 сар 2, 2021 12:11

ene shulam avgai bolioo. chi ulaanchuluutad ochood togloltoo xeer gantsaar xii

jjkk
jjkk
7 сар 2, 2021 13:43

duu ni zalyychyyd arhidyylj alaltsyylaal egch ni nomin saidiig dagaj dalchignaaal baatriiin doodhiig haraalte

Зочин
Зочин
7 сар 2, 2021 14:23

Хувиа хичээсэн хэлбэрдсэн тэнэг

Залуу
Залуу
7 сар 2, 2021 15:11

Нэг оросын шээс өөриигөө их юманд бодноо бас царай муу ухаан муу хүмүүжил муу авьяас муу үүниигээ ойлгож зөв яв б�##�ай хог оо

Зочин
Зочин
7 сар 2, 2021 15:50

Bi ch gesen inflow hiiseen hamuursan tolgoigoo ovoo udaan nuusan bn lee

хлдд
хлдд
7 сар 3, 2021 21:22

Увсын Хотон үндэстэн гээ биздээ Хотон гэдэг чинь Турк гар�##�ын хүмүүс Монголын соёл тэд нарт хамаагүй олзлогдож ирсэн боолууд шдээ

Зочин
Зочин
7 сар 4, 2021 12:29

Ука ер нь бол тэнэг юм шиг хэлбэрт их анхаарсан гоё сайхан байв�##� бүх юм болох мэт аашилж байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button