Нийгмийн
Архангай аймгийн Өлзийт суманд зургаан настай хүүхэд мориноос унаж нас барлаа

Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр морины сунгаа болж, зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алдлаа.
Тодруулбал тус сумын Ямаат багт хүүхэд мориноос унаж нас барлаа гэх дуудлагын дагуу сумын эмч нар очиход хүүхэд амиа алдсан байжээ.
Өнгөрсөн сард Төв аймгийн Аргалант суманд 12 настай хүүхэд моринд чирэгдэж, нас барсан. Мөн Архангай аймгийн Хайрхан суманд 11 настай хүүхэд мориноос чирэгдсэний улмаас бие нь муу байгаа юм. Ийнхүү болоогүй наадмын төлөө хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд мориноос чирэгдэж гэмтлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.