344 хоригдол суллаж, 1130 хүний ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийг нэг удаа тэглэж байгаа нь ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн. Тиймээс Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө. Мөн маргаашаас эхлээд 160 хоригдол суллана.
Хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлнө. Эдлээгүй үлдсэн ялаас нь хоёр жил хасагдаж суллагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны нэг, нийт 184 хоригдол мөн суллана. Ингэхээр нийт 344 хоригдол суллана. Түүнчлэн өсвөр насны 25 хүүхэд суллана.
1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нийт хоригдлын 46.4 хувь нь Өршөөлд хамрагдах юм” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээрэм луйвар хулгай хүн амины хэрэг жолооч нар улаан гэрлээр дайрах осол наргах нь багссан тул төрөөс өсгөх зорилгоор өршөөл үзүүлэв буян дааж гэмт үйлдлээ үргэлжлүүл
Хүний л эрх өршөөж болно хүнээ л харахгүй бол зарим нь гарч ирээд л хэрэг хийж бна шүү дээ
jolooni erh yah ym boloo
sergesen bnle shv