Нийгмийн

Х.Нямбаатар: Допингтой бөхчүүдийг өршөөхгүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилнэ.

Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй холбоотой заалт Өршөөлийн хуульд ороогүй. Ташаа мэдээлэл гарсан. Өршөөлийн хууль батлагдахдаа зөрчлийн, эрүүгийн хууль зөрчсөн хүмүүс өршөөлийн хуульд хамрагдахаар заасан. Допингтой бөхчүүдийг өршөөхгүй. Тийм хууль санаачлаагүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Битгий өршөө муусайн юмнууд яах гээд байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button