УЛС ТӨР

Д.Ганбат: Хариуцлагагүй, хүнлэг бус Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулна

Өнөөдөр /2021.07.05/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ. Тэд бямба гарагт эмнэлгийн тусламж авч чадалгүй, “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа аж.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нялх биетэй эмэгтэйгээр шалтаглаж, ажлаа өгч байсан. Гэтэл гурван эмнэлэг дамжиж яваад эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураалаа. Энэ үйл явдал дээр зүгээр нэг газрын дарга нарыг ажлаас нь халаад өнгөрлөө.

Засгийн газрыг огцруулах талаар 19 гишүүн гарын үсэг зурвал гурав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Бид энэ асуудлаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Хаврын чуулган тарах гэж байхад нөхцөл байдал хэцүү байна. Хэн ч өнөөдөр хариуцлага хүлээхгүй байна.

Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нарт тооцож байна. Ингэхгүй ээ. Хэрэв бид энэ байдалтай эвлэрвэл гэмт хэрэг хийсэн болно. Монголын ард түмэн сүүлийн 100 жилд ингэж олноороо үрэгдэж байгаагүй. АН-ын бүлэг төсөв тодотгоё гэдгийг эртнээс ярьж ирсэн.

АН-ын бүлэг ард түмэнтэйгаа байнга хамт байна гэдгээ илэрхийлье” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Огцрох нь зөв Хүрэлсэх үнэхээр шударга байдал тогтоох гэж үлгэрлэж огцорсон бол энэ хэдэн ч удаа огцрох үйлдэл олон гаргалаа шударга зарчимч ёс зүй байнуу???

Иргэн
Иргэн

Өвчин жолоогоо алдаад байхад сандал суудал уу яасан ч хэцүү юм бэ шахаад ажиллуулаад тайван болсон цагт өс хонзонгоо аваачдээ ганбат банхар иөнч их хуцах юмдаа цуг хиирхээд байдаг тэр авгайд эх хүнии нинжин сэтгэл алгадаа хэрүүл муу юмны түрүүнд л байх юм ан ынхаан гуйя хүнд үед хэл амаа больчихоочдээ

Zochin
Zochin

Oyun-Erdene syrgiin darkhlaa togtoono gj soliorsoor bgd khaldvariig nemegdyylsen. Iim setgelgyi, uls oron, ard tymnee boddoggyi Zasgiin gazar, Erunkhii saidtai bgd yadgiin. Busad n, tavchignaas bolood ogtsoroo bz dee. Tegekhed gudamjnd khyn ungurchikhuud baikhad ichikhgyi sandal shireeteigee zuuraldaad baikh khereggyi sh dee Oyun-Erdene odoo. Khudlaa gabts 2 khyneer tug takhichikhaad ungurukh gd bgaa umuu khaashaa u. Ogtsor Zasgiin gazar.

зочин
зочин

яг зөв бичжээ. Бидон Ганбат, Босоо Ганбаатар, энэ нэг хачин хүүхэн хавчуурга болоод зогсож байх юм

Зочин
Зочин

Гэрээ засаад төоөө зас гэдэгсэн, өөрсдийнх нь нам дотроо 2 толгойтой могой шиг бужигналдаж байж гэв гэнэт төрийн ажилд санаа тавьдаг болчихдог гэнэ, та нар бужигнуулж талцуулж чадахаас биш эвлэрүүлж хүчийг нь нэгтгэж хэзээ ч чадахгүй, ич та нар!!!

Zochin
Zochin

УИХ н гишүүн Д.Ганбат С.Эрдэнэ Элбэгдорж гэдэг хэцүү хүмүүсийг олон түмэн мэднэ дээ. Ээлжит тэнэглэл.

Уншигч
Уншигч

Зөв дөө

Холбоотой мэдээ

Back to top button