Нийгмийн
Маргаашаас дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана
Баяр наадмын амралтыг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Тэгвэл долдугаар сарын 14-өөс буюу маргаашаас эхлэн дархлаажуулалт хэвийн үргэлжлэх юм.
Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ажиллах вакцинжуулалтын цэгүүд нь долдугаар сарын 14-16-нд 09:00-17:00 цагийн хооронд, харин долдугаар сарын 17, 18-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.