Нийгмийн

Самарт яваад 18 хоног алга болсон иргэдийг нисдэг тэргээр эрэн хайхаар болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 19 хонож байгаа аж. Тухайн газарт машин, морь явах боломжгүй, нисдэг тэрэг нисгэх боломжтой бөгөөд ар гэрийнхэн нь ОБЕГ, ЦЕГ-т хандахад нисдэг тэрэг нь нэг цагийн гурван сая төгрөгийн өртөгтэй гэх шалтгаанаар хайлт хийхгүй, дараа ир гэдэг тайлбарыг хэлдэг байсан талаар гэрийнхэн нь мэдээлсэн.

Тэгвэл уг иргэдийг хайхаар онцгой байдал, зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэрэгтэй баг Мандал сум руу явахаар болсон байна.

ЦЕГ-аас ОБЕГ-т хүсэлт явуулсан юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өдийд самранд явна гэж ямар юм байдын. Самарчид гэж байгаль, модоо хайр найргүй мөнгөний төлөө устгасан хүмүүс л байдаг. Самар авна гэж модыг юу ч үгүй болтол нь бороохойддог. Дараа жил нь тэр модонд самар ургадаггүй. Өөрсдийнхөө арчаатай, болгоомжтой мэдээтэй явах ёстой байтал улсын өмнөөс ажилласан юм шиг л байх юм.

Зочин
Зочин

За ер нь бол хууль зөрчиж далдаганасан юмнуудыг олж ирээд зардлыг нь гаргуулах хэрэгтэй. Ажил хий гэхээр цалинг нь голж бөөн мөнгө богино хугацаанд олох сонирхолтой, тэгээд бусдад гай болдог хүмүүс их байна. Тэгээд хэлэхээр нэг хэсэг нь өмөөрөөд төр засаг руу харааж эхэлнэ. Угаасаа ийм л нийгмийг өөрсдөө сонгож 90 онд хуцаа биздээ.

Зочин
Зочин

Самарчидтай хатуу тэмцэж хорих хэрэгтэй

zovrelioptor
zovrelioptor

I'm not sure why but this website is loading extremely slow for me. Is anyone else having this issue or is it a issue on my end? I'll check back later on and see if the problem still exists.

Холбоотой мэдээ

Back to top button