Нийгмийн
Ерөнхий сайдыг уулга алдуулсан Замын-Үүдийн ариутгалын хаалгыг сольж эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2021.07.02/ Гашуунсухайт, Замын-Үүд боомтод ажиллаж нүүрс болон бусад экспортын ачаа тээвэр чухам юунаас болж саатаж, гацаад буй нөхцөл байдалтай танилцсан.
Энэ үеэр Монголоос гаргах ачаа, барааг ариутгадаг хэсэг нь стандартын шаардлага хангахгүй, хэдэн төмөр холбож угсраад зузаан даавууг нүхэлж бүтээгээд орхисон ичмээр хаалга байсныг хараад Ерөнхий сайд уулга алдсан.
Тэгвэл Замын-Үүдэд ажил сайжруулахаар очсон дарга нар Хятадаас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж иржээ. Улмаар эхний ээлжинд Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулж эхэлсэн байна. Харин импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусгахаар ажиллаж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уулга алдах гэдэг өөр утга илэрхийлэх байх аа. Ухаан алдуулсан гэвэл утга дөхөх байх.
Замын үүдийн хаалга мань Ерөнхий сайд хараад ичиж үхэх шахасан
энэ яах вээ, одоо намын нөхдөөс олон хүн, тэр ч бүү хэл еүк хүртэл шалгагдаж ямар арга замаар хуримтлагдсан нь үл мэдэх өчнөөн тэрбум илрэх нөхцөл байдал үүссэн, үүнийг яаж шийдэх гэж байгаа юм бол? Хятадын удирдагч Си гуай бол улс орноо бодох уу намаа бодох уу гэж асуулт тавиад улс орноо бодъё гээд намын өчнөөн найз нөхөд, удирдагч нарыг шалгаж хэргийг нь хүлээлгэн буруу замаар олсон хөрөнгийг нь хурааж шоронд хийсэн.
Сингапурын ерөнхийлөгч мөн адил. Одоо манай ерөнхий сайд яах бол, сөхрөөд бууж өгөх үү эсвэл эр зориг гаргаж тууштай яваад олон дайсантай болох уу? Эр зориг гаргахгүй бол эх орноо битгий хэл ээж аав, эхнэр хүүхдээ хүртэл худалдах олон дарга байгаад байна?
НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛСОН. ТИЙМ ЮМ ҮЗҮҮЛЭХЭЭР ЧИНЬ АРГАГҮЙШД
Заавал ийм дээрээ тулж байж төрийн ажил явдаг болох ч гэж. Дээгүүрээ тэгэх хэрэгтэй, ингээрэй гэж үүрэгдээд орхидог, дунд доод шатныханд маш их но байна. Бүүр ажил цалгардуулаад зүгээр мултраад сурчихсан, болоогүй юм бүрээс ашиг сонирхол гаргах санаатай
1. Эдийн засаг чухал 2. Эрүүл мэнд.
Уулга алдахаасаа илүү нөгөө лаг хөшөөгөө бодож улайсан блгүй дээ