Нийгмийн

Маттел компани АстраЗенека вакциныг зохион бүтээсэн эрдэмтний дүрстэй барби гаргажээ

Барби үйлдвэрлэдэг Маттел компани ковид-19 вирусийн эсрэг Оксфордын вакциныг бүтээсэн эрдэмтэн Дэйм Сара Гилбертийн дүрстэй хүүхэлдэй гаргажээ.

Хатагтай Гилберт нь АстраЗенека вакциныг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн юм. Түүний зохиосон вакцин одоо дэлхийн 170 оронд цар тахалтай тэмцэх гол зэвсэг болж байна.

Маттел компанийн захирал Лиза МкНайт энэ талаар "Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан ажилчдын гаргаж буй их хөдөлмөр, золиосыг бид олон нийтэд таниулж, тэдний түүхээс нь хуваалцахыг хүссэн. Хойч үе маань тэднээс үлгэр дуурайл авах ёстой" хэмээжээ.

Энэхүү компани нь гавьяа байгуулсан эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор өмнө нь ч мөн ийм барби гаргаж байсан юм. Тус компаниас:

  • 2017 онд хижаб өмсөн барби худалдаанд гаргасан. Энэ нь исламын толгойн ороолт өмсөж олимпд оролцсон анхны Америк хаалгач эмэгтэйгээс санаа авчээ.
  • 2019 онд иргэний эрхийн төлөө тэмцэгч Роза Парксыг барби хүүхэлдэй болгон бүтээсэн.
  • Мөн 2019 онд Шинэ Зеландын спортын сэтгүүлчийн загвараар анхны маори хүүхэлдэйгээ хийжээ.
  • Дэвид Боуиг 2019 онд цуглуулгын хүүхэлдэй хэлбэрээр урласан.
  • Түүнчлэн өнгөрсөн жил Team GB-ийн тамирчин Дина Ашер-Смитийг барби хэлбэрээр бүтээж байсан юм.

Эх сурвалж: .bbc.com

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button