Нийгмийн

“Сүнс урлал” үзэсгэлэнгийн нээлт хойшилжээ

Зураач О.Золбоотөгөлдөр, яруу найрагч Э.Бүжинлхам нарын хамтарсан “Сүнс урлал” үзэсгэлэнгийн нээлт хойшилжээ.

Тус үзэсгэлэн нь энэ сарын 1-10-ны өдрүүдэд “Монгол арт галерей”-д гарах байсан юм. Улмаар хойшилж, наймдугаар сарын 15-24 ны өдрүүдэд зурагт ном, шүлэг хамтатгасан каталог хэлбэрээр гарахаар болжээ.

Яруу найрагч Э.Бүжинлхам нь өнгөрсөн оны тавдугаар сард "Сүнс урлал" яруу найргийн ном хэвлүүлсэн юм. Тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байгаа бөгөөд “Намрыг мартагсад” /2012/ яруу найргийн ном,”Шинэ үнэр” хамтын түүвэр /2012/, “Ариан” /2015/ туужаа тус, тус хэвлүүлсэн билээ. 

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button