Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэнэ
Энэ шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийг бүрэн цахимаар бүртгэхээр болоод буй.
Монгол улсад цар тахлаас шалтгаалан энэ жил сургууль, цэцэрлэг танхим болон цахим хэлбэрийг хослуулан хичээллэх болсон. Тэгвэл өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургуульд бүртгүүлдэг байсан бол энэ жил цахим сайт ашиглан бүртгүүлэх аж.
Сурагчдын харьяа дүүргийн боловсролын байгууллагын ажилтнууд зургаан настнуудын мэдээллийг улсын бүртгэлээс татан авч, хамран сургах тойргийн дагуу сургуулиудад хуваарилах юм. Харин эцэг, эхчүүд 16-25-ны хооронд www.parent.edu.mn вэбсайтад хандан, бүртгэлийг баталгаажуулснаар тухайн сургууль элсэгчдийн анги, бүлгийг тодорхойлно.
Эцэг эхчүүд хувийн мэдээллээрээ дамжуулан системд бүртгүүлсний дараа багш хүсэлтийг баталгаажуулснаар эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийнхээ ирц, сурлагын дүн болон тус байгууллагын мэдээлэлтэй танилцах боломжтой аж.
Бүртгэлийн систем наймдугаар сарын 16-ны даваа гарагт 09.00 цагт нээгдэнэ.
О.ЭНХЖИН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.