УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн 33 жилийн үнэнч хамтрагч Л.Алтангэрэл ТТХГ-ын дарга болжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Л.Алтангэрэл өөр албанд очжээ.

Тодруулбал, түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилжээ.

Тэрбээр У.Хүрэлсүхтэй насаараа шахуу бараг 33 жил хамтран ажиллаж байгаа нэгэн. Тэднийг итгэлт анд, сайн хамтрагчид гэж ойлгож болох юм.

Л.Алтангэрэл ньУлсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шүүгдэж байсан нэгэн билээ. Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээг байгуулан 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхдээ зах зээлийн өндөр үнээр  шатахуун худалдан авч, зөрүү 237.400.000 төгрөгийг хувьдаа завшсан. Улмаар Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар  буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгагдаж 3.6 жилийн ял сонссон. Гэвч төрийн мөнгө шамшигдуулсан ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хялбархан гэгч мултарч байв. Нэр хүндээ сэргээнэ гэж “цагаатгагдах” хүслээр олон ч шүүхээр гүйж байсан юм.  

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
del
del

хүрэлсүхд ард түмэн нэг найдсан талаар болж амаараа шороо үмхэхдээ туллаа урьд нь баярт нэг найдсан талаар болсон одоо найдах хүн хүн үлдсэнгүй.

Зочин
Зочин

заавал луйварчдыг томилоод байдаг нь ард иргэдийг доромжилсон үйлдэл үү.

Зочин
Зочин

Бас нэг амь биеэ хайрладаггүй гэснээ ухарсан, чөмгөө дундартал гэчээд сураггүй байснаа Сутай уулын тахилгад баахан хар жиптэй дагуулууд дээгүүр нисдэг тэргээр очиж харагдсан Сүрсүхийн найз бол нэг тэрэгний дугуйнууд..

дамба
дамба

Хүмүүс яг л зөв дүгнэж байна шүү, ясаа цайж чөмөгөө дундартал зүтгэх амлалттай Сүрсүх ерөнхийлөгч өөөөө гэж ,,, нэг иймэрхүү

Холбоотой мэдээ

Back to top button