НИЙГЭМ

Б.Болортуяагийн гэр бүл: Охиноо медаль авна гэж бат итгэж суусан

“Токио-2020” олимпод амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дуурсгасан манай тамирчдын сүүлч яг одоо эх орондоо ирж байна. Тэднийг гэр бүл, дотнын хүмүүс нь болоод хэвлэл мэдээллийнхэн онгоцны буудалд хүлээж байна.

Энэ үеэр 53 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн Б.Болортуяагийн аав, ээжийн баярын сэтгэгдлийг сонслоо.

Аав Г.Бат-Очир нь “Охиноо медаль авна гэж итгэж байсан. Охин минь энэ итгэлийг алдсангүй, зорилгоо биелүүллээ. Миний охин хөдөлмөрч, хүн чанартай, хүнсэг харьцаатай. Хөдөлмөрч сайн охин” гэлээ. Харин ээж нь “Охин минь чадсаан. Зорилгоо амжилттай биелүүлсэн. Бүхий л хүмүүсийнхээ ачаар амжилтад хүрээд ирсэн. Охиндоо баярлалаа гэж хэлье” хэмээв.

Мөн эмээ нь Б.Болортуяаг гарч ирэхийг, баярлан уулзахыг тэсгэлгүй хүлээж байна гэдгээ хуваалцлаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд гэнэ зүгээр л 57кг жин биш мэдээндээ анхааралтай хандаж заснуу арай доромж хэллэг бна

Зочин
Зочин

Гадны орнууд ирж байгаа тамирчдаа шууд тусгаарлаж байна. Монголд онгоцны буудлаар дүүрэн хүн, тэврэлдээд л үнсээд л. Юу болж байнаа, нөгөө хорио цээрийн дэглэм яасан бэ

Холбоотой мэдээ

Back to top button