УЛС ТӨР
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс есдүгээр сарын 1-ний дотор ТОДОРНО

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд явуулахаар товлон зарласан.
Тэгвэл хуульд заасны дагуу өнөөдөр нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хугацаа эхэлж байна. Тодруулбал, нам, эвслүүд өнөөдрөөс эхлээд есдүгээр сарын 1-н хүртэл нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад байгаа билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.