
ДЭМБ-аас Афганистаны эрүүл мэндийн тогтолцоо сүйрлийн ирмэгт ирсэн, учир нь эмнэлгийн байгууллагууд эм тарианы хомсдолд орж эхэлсэн талаар анхааруулж эхлэв. Мөн, эмнэлгийн ажилчид нь ч эх орноосоо дүрвэж эхэлснийг онцоллоо. Энэ талаар ДЭМБ-ын Газар дундын тэнгисийн Зүүн бүсийн онцгой байдлын асуудал хариуцсан захирал Рик Бреннан дээрхи дүгнэлтийг хийжээ. Бреннан хэлэхдээ, “Бидэнд одоо хэдхэн долоо хоногийн эмнэлгийн нөөц үлдсэн. Бид аль болох илүү их нойрсуулах эм тариаг гаднаас оруулж ирэх бүх хувилбарыг судалж байна” гэв.
Түүнчлэн, ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа, “Аюулгүй байдал, ложистикийн чиглэлээр олон хязгаарлалт тавигдаж байна. Талибанчууд Афганистаныг эзлэсний дараа Кабулын нисэх онгоцны буудлаар хүмүүнлэгийн бараа хүргэх боломжгүй болсон” гэлээ.
Талибанчууд тус улсыг бүхэлд нь эзэлсэн хэвээр, нөхцөл байдал хэдий хүнд байгаа ч Афганистан дахь бүх 2000 эмнэлгийн байгууллага нээлттэй хэвээр байгааг ДЭМБ мэдэгдэв.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНД ҮЛДВЭЛ АЛУУЛНА ШҮҮ ДЭЭ