Нийгмийн
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шившлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 259 км, сумын төвөөс баруун урд зүгт 88 км-т/ наймдугаар сарын 31-ний өдрийн 02:55 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байнг л хөдлөдөг дөө нээрээ намсрай гээд цагаан толгойт 30 нд газар хөдөлж аюул болно хотход могой их орж ирлээ гээд тэнэгтээ биздээ яасан бэ зүгээр л байна олныг худлаа үймүүлэхээ болио.хэнч үнэмшихгүй. Газар хөдлөлт могойтой могойгүй байнг л хөдөлж байдаг