Н.Тавинбэх: “Тавантолгой түлш”-ийнхэн ажил хаяагүй, буруу ойлгоод байна

Өнөөдөр /2021.10.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тэгвэл, хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар танилцууллаа.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сайжруулсан шахмал түлшний нөөц 71.4 тонн байна. Бага ачааллын үед нэг сарын нөөц юм. Түлшийг үйлдвэрлэхэд барьцалдуулагч бодисыг импортоор авдаг. Энэ бодис нэг сарын нөөцтэй байна. Борлуулалтын цэгийн тоо 280 байсныг 420 болгож, нэмсэн. Гэр, хорооллоор явбал очер, дугаар байхгүй байгаа. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд цэгийн тоог 600 болгоно.
"Тавантолгой түлш" компани дээр ажил хаялт болоогүй. Ээлж солих үед цалингийн урамшууллын талаар асуулга тавьсан байна лээ. Энэ тухай ташаа ойлгосон байх. Цалингийн урамшууллын асуудлаар үл ойлголцол үүссэн юм билээ. Уг асуудалд нь ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Хуримтлагдсан нийгмийн даатгалын өр байгааг нь барагдуулахаар ажиллаж байна" гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.