Ч.Алтантуяа: Багшаас хүүхдээ асуухад “Гайгүй ээ” гэж хариулбал таны хүүхэдтэй ажилладаггүй гэсэн үг

1984 онд Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, нийслэлийн 56 дугаар сургууль, “Улаанбаатар” дунд сургуульд тус тус багшилсан. “Жайка”-гийн суралцахуйн хүчийг удирдах төслийн анхны ажиглагч, туршигч багш. Цөм хөтөлбөр, зургаан настнуудын анхны үндэсний сургагч багш. Бага боловсролын сурах бичгийн зохиогч.

-БАГШ ХҮН ХИЧЭЭЛИЙН 40 МИНУТ СУУХ ЭРХГҮЙ, ГАРААСАА БАЛ САЛГАХ ЁСГҮЙ-
-Та сүүлийн арваад жил “Улаанбаатар” дунд сургуульд сургалтын менежерээр ажилласан. Сургалтын менежерийн ажлаас яриагаа эхэлье?
-Би сургалтын менежерийн хувьд боловсролын салбарт нэвтэрч, хэрэгжиж буй шинэлэг зүйлээс хоцрохгүйг хичээдэг. Эндээс олж авсан мэдлэгээрээ багш нарыгаа хөгжүүлэх, боловсруулах, хөтөлж чиглүүлэх нь сургалтын менежерийн үүрэг. Манай нийтлэг дутагдал бол аливаа шинэ сэргэг сургалтад багш нар голдуу хамрагдаад удирдах ажилтнууд үлдчихдэг. Уг нь менежерүүдийг сайн сургаж шалгалт аваад багш нараа сурга гээд явуулбал илүү үр дүнтэй санагддаг. Би багш нараа толгойндоо юм хий л гэж байнга хэлдэг.
-Өнөөдөр нийгэмд багшийн ёс зүй, ур чадварын асуудал зарим тохиолдол дээр ихээр хөндөгдөж байна. Зөвлөх багшийн хувьд таны байр суурь?
- Би Багшийн сургуулийг бага ангийн багшаар төгсөөд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд илгээлтээр очсон. МЗХ-ноос онцгой анхаарлын бүс гээд говийн гурван аймагт илгээлтээр явуулдаг байсан юм. Тэнд миний анхны захирал МУГБ н.Дамдинжав багш “сэтгэлээ хүүхэд рүү зориул, сэтгэл байхад зүтгэл гардаг. Зүтгэлтэй хүн арга барилд сурна. Арга барилаас амжилт гарна” гэж зааж сургасан. Хүүхдийг сургахад сэтгэл хамгийн хэрэгтэй. Хүүхдүүдэд халамж хэрэгтэй байдаг юм. Эцэг эхчүүд багшаас хүүхдээ асуухад “гайгүй ээ” гэж хэлж байвал танай хүүхэдтэй огт ажиллахгүй байна гэсэн үг. Энэ нь болж байна, тэр нь болохгүй байна гэдэг бол хүүхэдтэйгээ ажилладаг багшийн амнаас гардаг үг.
-Цар тахлын улмаас хичээлийн хоцрогдлын асуудал айл гэр бүхэнд тулгамдсан асуудал болж байна багш аа?
-Дэлхий нийтээрээ энэ давагдашгүй хүчин зүйлд өртлөө. Ахмад багшийн хувьд бодлоо хэлэхэд энэ асуудал дээр БҮТ, БШУЯ судалгаа хийнэ гэж баахан шалгалт авч тэндээсээ анализ хийж явуул гээд багш нарыг цаасны ажлаар дараад байдаг. Ийм юм огт хэрэггүй. Тэртэй тэргүй хоцорсон нь ойлгомжтой учраас хүүхэдтэйгээ л ажиллаж хоцрогдлыг нь арилга. Хичээлийн нэг улирлыг хоцрогдол арилгахад зориулчхад цэгцрээд л явчихна гэж хардаг. Дээрээс нь давтлага сайн өгөх хэрэгтэй. Би шалгалтыг багш өөрийгөө дүгнэх судалгаа гэж ойлгодог. Шалгалтад хүүхдийг муу авлаа гэхээсээ илүүтэй багш өөрөө муу авч байна гэсэн үг шүү дээ. Багшийг өөрийг нь шалгаад байгаа юм. Тэгэхээр шалгалтын дүнг багш өөр дээрээ тусгаж, судалж, оношилгоо хийгээд явах ёстой. Би багш нартаа “та нарын гараас бал салах ёсгүй, бас 40 минут суух эрхгүй” гэж хэлдэг. Одооны багш нар лам шиг сууж байдаг. Нэг даалгавар өгөөд, за хийсэн нь аваад ир гээд суучихна. Хийсэн хүүхдүүд багшаа тойроод бүчнэ, үзүүлээд суусан эхний хүүхдээс бусад нь хуулна. Хоцрогдол эндээс эхэлдэг. Багш тэгж суухын оронд балаа бариад дундуур нь явж хүүхэд нэг бүртэй ажиллах ёстой байхгүй юу.
-БАГШ НАР МЭДЛЭГ САЙН ОЛГОДОГ Ч ЧАДВАР СУУЛГАЖ ЧАДДАГГҮЙ-

-Танд багш нарт хандаад хэлж зөвлөх зүйл олон байдаг бололтой?
-Би их олон багшийг сургасан. Олон жил энэ салбарт бага ангийн багшаас эхлээд бүхий л ажлыг хийгээд туулаад ирсэн болохоор хэлмээр, зөвлөмөөр олон зүйл бий. Одооны багш нар мэдлэгийг сайн олгодог ч чадвар суулгаж чаддаггүй. Багш нарын дунд “Миний сайхан ангийг тэр багш аваад тааруу болгочихлоо, дундын багш болохоор тэдний анги тааруу байдаг” гэсэн яриа байдаг. Үнэн хэрэгтээ бага ангийн багшийн ажил дунд ангид үнэлэгддэг. Багш мэдлэгийг олгосон ч чадвар суулгаагүй учраас хүүхдүүд бүдэрдэг. Багш нар стандарт агуулга дотроо л хөгжүүлээд чадваржуулаад явах ёстой. Одооны энэ багш нар хүүхдийг их давшиж явах юм. Ээж, аавууд ч илүү юм заахаар дуртай. Тэр хүслийг нь биелүүлэх гээд багш нар давшлаад байна. Нэгдүгээр ангийн эцэг эхчүүд “манай хүүхдийн анги хүрдээ үзэж байгаа ш тээ” гэнэ. Баярлаад байх зүйл огт биш. Энэ агуулга хөтөлбөрийг чинь мөлжөөд гарах гарцгүй болгох ёстой юм. Тэгж байж хүүхэд чадваржина.
-Жишээ нь...?
- Найм дээр нэмэх нь тав гэдэг ганц илэрхийллийг л гэхэд наймыг таваар нэмэгдүүл, ихэсгэ, найм ба тавын нийлбэр хэд вэ гээд хүүхэд юу ч гэж хэлсэн нэмэх тэмдэг хэрэглэх юм байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эсвэл таваар багасга, хоргодуул, зөрүүг ол гэхэд хасах тэмдэг хэрэглэх юм байна гэдгийг хүүхэд ойлгуулах нь чадвар. Би багш нартаа тухайн агуулгаа гарах гарцгүй болтол мөлж гэж сургадаг. Хүүхдүүд янз бүр учраас дундаж хүүхдийн түвшинд хичээлийг авч явах ёстой. Өөрөө давшаад явахаар олон хүүхэд хоцорч үлддэг. Хөтөлбөрөөсөө түрүүлж явах, цаг нь болоогүй агуулгыг урьтаж заана гэдэг сайн юм биш. Хугацаанд нь чанартай сургаж, зургаан настнуудыг зөв уншлагад хөтлөх л чухал. Багш нар хүүхдийг алдаагүй бичүүлэхийн тулд хуулан бичлэг хийлгэдэг. Энэ маш буруу. Хүүхдийн жижигхэн гарын булчин, хурууны яс хөгжөөгүй мөгөөрс байдаг. Хуулан бичлэг хийснээр сайжирдаггүй. Алдаагүй бичүүлж сургахын гол үндэс нь уншуулах. Уншуулж нүдлүүлсний дараа бичүүлэх. Ганц хоёрхон өгүүлбэр бичүүлж, алдаагүй байвал урамшуулаад байвал дорхноо сурдаг.
-Сурахгүй хүүхэд гэж байх уу?
-Сурахгүй хүүхэд гэж байдаггүй. Яаж ажиллах нь чухал. Ялангуяа нэгдүгээр ангийн багш, эцэг эхчүүд аргаа нэгтгэж авах нь хэрэгтэй. Багш дараа долоо хоногт заах үсгүүдээ өмнө нь эцэг эхдээ танилцуулж яаж дуудах, бичихийг нь хэлээд дараа нь номон дээр үеийг харандаагаар тэмдэглээд явуулчих. Багш, аав ээжийн заах арга нэг байхаар маш хурдан сурдаг. Өөр өөр аргаар заагаад байхаар хагас дутуу олж авсан мэдлэг юу ч үгүй болчихдог. Багш нар авиа, үсгээ хүртэл маш сайн ойлгуулж заах ёстой. Авиаг хэлж сонсдог, үсгийг харж бичдэг. Авиаг тэмдэглэсэн үсэг юм, үсгийг дуудаж байгаа авиа юм. Ингэж заах ёстой юм шүү дээ. Энд бас нэг зүйлийг хэлэхэд уншиж, бичиж сураад нэгдүгээр ангидаа орсон хүүхэд хоцордог, орхигддог. Мэддэг юм чинь гээд хөгжүүлэхгүй хаячихдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө цагаас нь өмнө уншуулж, бичүүлж сургасан аав ээжүүд гомдоллоно. Үнэндээ энэ бол ээж, аавын буруу. Сурах цагтаа, сурах газраа, үе тэнгийнхэнтэйгээ мэргэжлийн багшаар заалгаад сурах нь зөв. Ээж аавууд үүнийгээ хүүхдээ сургуульд бэлдэж оруулж байна гэж буруу ойлгодог. Бэлдэж оруулна гэдэг чинь гарыг нь дадуулж будуулах, өнгө таниулах, сэтгэлзүйг нь бэлдэхийг хэлдэг юм. Үсэг заахын оронд өөрийгөө зөв авч явах, бусдад төвөггүй байхад сургах хэрэгтэй.
- Аав, ээжүүд ажил амьдралын нөхцөл байдлаасаа болоод хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд даатгах нь олонтаа?
- Би энэ багш нарыг их гайхдаг. 50-60 хүүхэдтэй ангийнхаа 20 хүүхдийг нь өөрөө өдөр өнжүүлэх гэдэг юмандаа авчихдаг. Тэгээд ч хүүхдээ сургаж чадахгүй тохиолдол байна. Тэгэхээр хүүхдийг сургахад сэтгэлзүйтэй нь ажиллах ёстой байдаг юм. Миний нэг мундаг багш Ө.Хадаа гэж хүн бий. Олон сурах бичиг зохиосон. Ө.Хадаа багш хүүхдүүд нь хоцрогдоод ирэхээр ярилцдаг. Миний хүү яагаад байна, юунаас болоод байна гэж ойлголцсоны дараа хичээллэж эхэлдэг. Багш хаана ч ажилласан сэтгэлгээгээ өөрчилж, зүрх сэтгэлээсээ байх ёстой гэж би боддог. Одоо нийтээрээ зүрх сэтгэл нь дутаад цалингийн төлөө ажиллаж байх шиг. Энэ хүүхэд хоцрогдолтой гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Хэн хоцроочихсон юм, хоцрох ёстой юмуу. Багш хүүхэд сургахын төлөө цалин авч байгаа шүү дээ. Японд нэгдүгээр анги нь үндсэн, туслах хоёр багштай. Тэд хамгийн өндөр цалинтай. Хүүхдүүдийг нь харахаар тоглоод л өөрийнхөө тааваар. Тэгээд манай багш нар “Яагаад энэ багш нар ийм өндөр цалин авдаг юм бэ” гэж асууж л дээ. Тэгэхэд “Бага ангийн багш хамгийн чухал ажил. Жинхэнэ япон хүнийг энэ хүмүүс төлөвшүүлдэг” гэж хэлсэн байдаг. Манай багш нар яг л ийм хэмжээнд үнэлэгдэж, дүгнэгдэж ажилламаар санагддаг.
-МАНАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ СЭТГЭЛ ГЭДЭГ ЮМ ДУТДАГ-

-Манайд аль үедээ ёс суртахуунд илүү ихээр суралцдаг вэ?
-Аль ч үедээ байхгүй. Цэцэрлэгт хүүхдийг багш өөртөө л төвөггүй байлгахад анхаардаг. Номхон, томоотой суулгана. Хүүхэддээ огт үйлчилгээ үзүүлдэггүй. Манай “Улаанбаатар” сургууль хүүхдийг зөв хүн болох, нинжин сэтгэлтэй байлгахад их анхаардаг. Өглөө сонгодог хөгжим, төлөвшил, амжилтын түүх ярьж өгнө. Жижүүр багшаа, би гаднаас энэ утсыг оллоо гээд бариад ороод ирдэг. Хэчнээн хөөрхөн гээч. Тэгээд эмч багшаа, тогооч багшаа гээд л. Тэгэхээр хүүхдийг зөвхөн унш, бич, бод гэхээсээ илүүтэй зөв хүн болж төлөвшихөд сургах нь бидний зорилго байх ёстой. Сэтгэл их дутдаг, манай салбарт.
- Яавал сайхан болох бол?
-Бүр дээрээсээ буруу тогтолцоотой. Дүүрэг дээр л гэхэд бага боловсролыг мэргэжлийн бус хүн хариуцаж байна. Тэр хүн бусдыг юугаар чиглүүлэх вэ. Боловсролын яаманд ч ялгаагүй, миний энэ хэлж байгааг ойлгохооргүй хүмүүс суудаг. Хийдэг ажил нь бөөн бичиг цаас. Сургалтын менежерүүдийг ажил хийлгэхгүй. Яг ид ажил бужигнаж байтал 17 цагаас өмнө энэ судалгааг өг, маргааш өглөө тийм тайлан өг гэнэ. Өөрсдөө тэр цаасан дотроо л сууж байна.
-Аав, ээжүүд харьяаллын сургуулиа голоод хүүхдээ шилжүүлдэг. Тэгээд төвийн сургуулиудын анги дүүргэлт хэрээс хэтэрчихсэн, тэр чинээгээрээ чанар, хүртээмжийн асуудал нь өмнөх сургуулиасаа дор байхад хүрч байна?
-Сайн сургууль, муу сургууль гэж байдаггүй. Сайн сургууль дотор муу багш байдаг. Захын сургуулиудад сайн багш нар зөндөө бий. Хүүхдээ алдаад байгаа сургуулийг би менежмент муутай гэж хэлнэ. Багш нараа хөгжүүлж чадахгүй байна. Нөгөө талаас илүү цагийн цалинг нь өгч чадахгүй байж 50-60 хүүхэдтэй хичээллэдэг сургуулийг би буруутгадаг. Хахуулиар хүүхэд аваад ачааллаа даахаа больчихсон.
-Гэрийн даалгавар дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Гэрийн даалгавар гэдэг чинь хүүхдийг багаас нь үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэж сургахад чиглэсэн ажил юм. Манай багш нарт бас нийтлэг алдаа бий. Нөгөө 40 минут дээрээ амжаагүй дасгалуудаа гэртээ хий гэчихдэг. Багш нь тайлбарлаж, хамт ажиллаагүй даалгаврыг хүүхэд яаж биелүүлэхэв дээ. Ер нь бол багш өөрөө сайн ойлгуулсан ганц хоёрхон дасгал өгөх хэрэгтэй. Тэгээд тэр даалгавраа заавал шалгана. Буцаагаад шалгадаггүй болохоор хүүхэд урамгүй болно, эсвэл шалгадаггүй юм чинь гээд хийдэггүй. Багш хүн хүүхдийг үглэж сургадаггүй, үлгэрлэж сургадаг. Багийн ажил нь цэгцтэй, хэлсэн үгэндээ хүрдэг байвал хүүхэд тэгж л төлөвшинө. МХЕГ-аас гэрийн даалгаврын өгөгдлийн хугацааг тогтоосон. Жишээ нь, ахлах ангийн бүх даалгавар нийлээд 120 минут байна гэсэн. Үүнийг баримтлах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг тэгж хариулдаг
багш бүхэн ийм болоосой
Юмаа заагаагүй биш заасан хүүхэд ойлгоогүй биш ойлгосон. Гэхдээ энэ багшийн хэлсэн шиг олон янзаар илэрхийлэхэд хурдан хариулт өгч тархи нь хурдан ажилладаггүй. Минутын уншлага хийлгэж цээжээр тоо нэмж хасах үзсэн агуулгаа бага ангид нь ур�##�дааны морь шиг сайжруулаад явах хэрэгтэй. Сая корона цахим гээд хүүхдүүд үнэндээ удаан ойлгоцтой хурд н удаан, мөн өөрөө бичгээр бичиж чадах ч амаар өөрийгөө илэрхийлэх тодрохойлолтоо хэлэх эсвэл өөрийн ойлгосноороо энгийн үгээр хэлж тайлбарлаж ямар ч чадваргүй байлээ. Сурсан суурь юмаа хурдаа ихэсгэж хурданс этгүүлж хурдан хариу үйлдэл хийлгүүлж сургав�##� дунд ангид ороод торохгүй. Суурь нь маш удаан дээрээс нь юм нэмээд заахад олон хүүхэд хоцорно. Гадаадынхан шиг, бичиг,сонсгол, унших, амаар тайлбарлах, илтгэл тавих олон чадвар суулгах хэрэгтэй. Манайд ганцхан бичгийн хэлбэрээр заагаад байна. Багш нарын боловсрол муу байна гэсэн үг. 2. Хүүхдүүд хичээл дээрээ чөлөөтэй харилцан ярьж чадахгүй байгаа нь амаар тайлбарлах чадвар хөгжүүлэхэд саад болж байна. Цэцэрлэгийн хүүхэд чөлөөтэй ярьдгийг бага ангид оронгуут дарж болиулж буй нь БУРУУ. Өөрсдөөр дуртай баатрынх нь тухай яриул бичүүл. Өөрсдийнх нь сонрхдог юманд тулгуурлаж заа. Цаана чинь хүүхэд хамгийн амар хурдан сурдаг гээд яриад байна. учир нь хүүхэд тоглох маягаар сонирхсон зүйлдээ түшиглэдэг учраас бүх насны хүмүүсээс хүүхэд хамгийн хурдан сурдаг гээд улс орны илтгэгчид хэлээд байна.
Дээрээс нь унших бичиг гэсэн яриа сэтгэхүй хөгжүүлдэг хичээл хасаад хаячихсан. Бүтэхгүй. Багш нар сурагчдадаа гэртээ минутын уншлага төдийг хийх цээжээр бодох дасг�##� төдийг хий гэсэн да�##�гавар өг. Гэхдээ хүүхэд бүр хурдан байх ёстой гэж �##�бадаж зодож болохгүй. Гэхдээ л шахах нь зөв сурдаг насанд нь шахахгүй бол тэр хүүхдийн бүх ирээдүй б�##�арна.
Яана аа манай хүүэдтэй ажилладаггүй юм байна ш дээ. Надад зөндөө гайгүй гэж хэлсэн
Асуух бүрд л гайгүй гэж хариулдаг ш дээ
Олон хүүхэдтэй хэцүү л байдаг байлгүй дээ
Сайдаас эхлээд л мэргэжлийн биш хүмүүс тавьдаг,энэ бол маш буруу.Уншуулахдаа ажиглуулж идэвхтэй уншуулах нь зөв бичиж сурахад их тустай.Бодохдоо Ж-нь хүүхэд 8 чихэртэй байж,ээж нь 5 чихэр өгсөн бол хэдэн чихэртэй болох вэ? гээд өөрсдөөр нь хэлүүлж нэмэх үйлдлийг тодорхойлуулах,тэгээд илэрхийлэлд оруулж бодуулб�##� зүйтэй юм шиг.Түрүүлж заахгүй тэр сэдэв дотор нь сайн ажиллах нь маш зөв.
Тун бодитой ярилцлага болсон бна. Би 1960-аад оны үеийн сурагч, хөдөөнөөс хотод шилжиж ирсэн үеийн сурагч. Манай ангийн багш солигддаг, шинэ багш ирдэг бас зарим нь явдаг бсан. Энэ нь хүүхдийн анхаарлыг бууруулдаг юм билээ. Дунд сургуульд орсны дараа зарим хичээл дээр хоцрогдсноо мэдсэн. Ялангуяа �##�гебрь, физик... гээд. Шинэ багш нар ном харж уншина, ярина. Түүнийгээ тайлбарлах чадвар тааруухан бсан. Харин тэр үед хэл бичиг, уран зохиолын багш гэж хүүхдэд ойлгомжтой, орж байгаа сэдвээ анхаар�##� татсан яриа хэллэгтэй, анхаар�##� тааруу сурагчаас ойлгосон эсэхийг тодруулдаг хянамгай багш бсан. Нэр нь Б�##�дандорж. Сүүлд Багшийн сургуульд багшилж бсан гэсэн.
Тэр үеийн хүүхэд,одоогийн хүүхэд их ялгаатай,эцэг эх хүртэл,хувийн сургууль хүүхдийн тоо цөөхөн, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага сул болсон,сургууль багш сургах ёстой гэсэн шиг хүүхдээ авчраад хаядаг, хүүхдээ юм хийлгээрэй гэвэл та юу заасан гээд бараг багшийг буруутан болгодог болсон үе учраас гайгүй гэж хэлэхгүй яах юм .Тэгэхгүй бол багш буруутан болж хэрэгтэн болох гэдэг болсон. Хүүхдийнхээ төлөө хэлсэн үгийг буруугаар мушгидаг ийм л хүний мууд дуртай болсон нийгэм . . Хичээл заадаггүй чи чихээ тагла чи наашаа гэдэг багш байхгүй. Дээрээс нь хичээлийн агуулга их,ш�##�г�##�т авч багшийг дүгнэдэг , сайд нь хүртэл онц сурах,сайхан бичих �##�багүй гэсэн учраас тэр үгийг урдаас хэлж байна .одоогийн багш нарыг бүх зүйлд буруутан болж байна. Эцэг эхийн хариуцлага тооцдог баймаар байна. Хүүхдүүд,эцэг эх нь хүний үг сонсож сураагүй, яав�##� багшийг буруутан болгох вэ гэж боддог юм биш үү. Багш нарын сэтгэл зүйг яагаад ойлгож бичихгүй дандаа л муугаар бичиж,ярих юм даа
мундаг менежер байна амжилт хүсье солонгос соёл хослохоор илүү сайн л даа
Бас хамаагүй тэгж хэлж болохгүй ээ. 60 хүүхэдтэй ангид багш чадлаараа л ажиллаж бгаа. Хувийн сургууль бол бас арай өөр. Гэтэл ууртай ааь ирээд хүүхдээ асуухад гайгүй ээ гэж хэлж яагаад болохгүй гэж. Хүүхдийг болохгүй гээд хэлээд асууд�##� үүсвэл яахын. Тиймээс багш бас сэтгэл зүйч гэдгийг бодох хэрэгтэй.