
Улсын төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг бөхчүүдийн шагналд зарцуулдаг бид яг ухраад байна уу, урагшлаад байна уу.

Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сард Баян-Өлгийчүүд Н.Мустафад төрийн мөнгөөр байр авч өгөхөөр бүр тендер зарлаж байсан ичмээр үзэгдэл болж байв. Тодруулбал, аймгийн орон нутгийн өмчийн газраас төрийн наадамд тав даван, улсын начин цол хүртсэн Нурланы Мустафагийн цолыг мялаан, 110 сая төгрөгөөр хоёр өрөө байр авч өгөхийн тулд тендер зарласан байдаг.
Гэвч ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийнхөн манай сайтад нийтлэл гарсны дараа ичсэндээ ч тэр үү, айсандаа ч тэр үү тендерээ устгаж байсан билээ.
Н.Мустафа улсын начин цолтой л болохоос жирийн нэгэн иргэн. Хувь хүнд зориулж төрийн тендер зарладаг хууль, журам хаана ч байхгүй билээ.

Дээрхтэй ижилхэн үйл явдал О.Хангай аваргын мялаалга наадмын үеэр болов. Түүнд нутгийнхан нь "орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн мөнгөнөөс 200 сая төгрөг өгсөн нь өдгөө хэл ам дагуулаад байгаа юм.
Тодруулбал, “Мон-Энко” ХХК нь "Хөшөөтийн уурхай"-н лицензийг эзэмшдэг Хонгконгийн хөрөнгө оруулалттай ХХК. Уул уурхай эрхлэхдээ орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, орон нутагт бүтээн байгуулалтын мөнгө гарган өгдөг ба энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээр "Хөшөөт хөгжил сан"-г байгуулсан.
Энэ сангийн мөнгө ийнхүү зүй бусаар зарцуулагдаж байгаад л учир буй. Ирээдүйд эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах дүрэмтэй мөнгө гэдгээрээ шүүмжлэл дагуулж буй. Хандив, шагналд зарцуулах нь зүй бус гэдэг асуудал хөндөгдөж байна.
Түүнчлэн сангийн мөнгө биш О.Хангай аваргад олгосон 200 сая төгрөгийн батламжын мөнгийг сум бүрээс цуглуулна гэх мэдээлэл ч явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн сум бүрийг 10-15 сая төгрөг цуглуулж өгөхийг үүрэгдсэн гэх.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үүгээр Н.Мустафа, О.Хангай нарыг буруутгаж байгаа юм биш. Өөрийн эр бяраараа амжилт гаргасан бөхчүүдийг буруутгах гэсэнгүй. Шагнаж, урамшуулж байна гээд төрийн мөнгөөр тендер зарлаж, ирээдүйн сангийн мөнгийг бөхчүүд рүү бариад гүйдэг төрийнхөнд асуудал бий.
Бөх гэхээр л байдагаа шувтлаад барьж гүйдэг соёл тогтож байгаа нь харамсалтай. Жалга довны үзэлтнүүд толгой эргэм их шагнал цацахаа л больчихвол Монгол яг хөгжих гээд байна.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шагнуулж буй бөхчүүдийн буруу гэж юу байхав дээ. Тэд ийм сангаас авч буйгаа мэдэхгүй шдээ
Энэ манай улс төрчидын хийж байгаа ажил шүү дээ цэвэр
Bohchuuud maani ymarch buruugvi shvvv vvnd
Сангийн мөнгийг зарцуулах ёстой газар нь л зарцуулал даа
ингээд манай орон нутагууд хөгждөггүй юм байна шдээ
arai arai arai
Шинэ засаг дарга маань ийм юмтай эвлэрээд
Шинэ засаг дарга өөрийнхөө хөрөнгө орлого шиг л аймгийнхаа хөгжлийн сангийн МӨНГӨӨР гараа угааж дураараа дургаж эхэлж байх шив дээ яаж ингэж толгой нь ажиллаж бна гайхаммаар мундаг гээд ЕС засаг даргад өргөмөлөөгүй бил үү? ийм хүн Ховд нутгийг яаж хөгжил дэвшилд хүргэнэ гэж дарга болохдоо ярьж байлаа мэдлэг мэдрэмжийн хэмжээ бяд нь ийм юм болов уу !!!!
Энэ нээрэн болимоор юм. Их спортоор залуус хичээллэхгүй байгаа учир энэ их жалга довны үзэлтнүүдийн толгой эргэм их шагнал
Хандивыг иргэдийн имоци дээр тулгуурлаж цуглуулсан бол амалсан бас жишиг болсон жипээ өгөх байв гэж бодно
Хангай эргээд аймагтай юм хийнэ л дээ
Ингээд байхаар хэн хөлс хүчээ шавхаж барилдахыг хүсхэвдээ. Улам л амар хялбар баяжиж, бэлтгэл хийлгүй байж байгаад барилдсан болж өвдгөндөө хэдэн төгрөгийн үнтэй шороо наахаа л бодношдээ.
Энэ муухай бялдууч зусарч зангаа болиоч төрийн жижиг бөөснүүд яагаад толгой муутай хүмүүсээр дүүрчихвээ зүгээр байгаа нэгнээ долигонож хэл аманд хутгахаа болиөч Хангай аварга мөнгөөр дутаагүйг хүн бүр мэднэ.Энэ муухай үйлдэл жишиг болоогүй дээр больцгоо одоо нөгөө атаархуу хурган засагууд бие биенээсээ илүү гарах гээд ард түмний мөнгөөр тоглож эхэлнэ .Өгсөнч улсын наадмын бай шагналаас дээгүүр байж болохгүй журам төрөөс тогтоох хэрэгтэй. Харин хувь хүмүүс юугаа өгөх нь хамаагүй хэрэг.
Өөрийгөө бусдын хавсарга мэтээр төсөөлдөг хүмүүс , бусдын амжилт ,бүтээлээр бахархаад , долдойдоод амьдардаг хүмүүс үнэхээр их болжээ.
Сургууль цэцэрлэг, эмнэлэг барих гэхээр мөнгө байхгүй мөртлөө хаанаас их мөнгө гараад ирдэг юм бол? Татварын газраас шалгамаар юм. Ийм их мөнгө авсан бөх ирээдүй хойч үедээ сайн үйлс бүтээгээсэй
Хамаг хөрөнгөө бөхдөө л өгч бвл болоодоо энэ хүн л сайхан амьдраад энэ хүний л зурагтаар сайн сайхан явж байгаан гараал байж байхад бусад нь яахав ээ тийм ээ тэнэг ард түмэн шүү
Ховд тийм айхтар хөгжчихсөн аймаг юм уу. Аймаг сумдын хэмжээнд шийдэх асуудал их л баймаар юм .Энэ бөх энэ шагналтай шагналгүй гаргадаг амжилтаа гаргаад байх байлгүй дээ. Нутаг орон иргэддээ энэ энэ их шагналын мөнгөө зарцуулбал нутгийн хөгжилд нэмэр болох байлаа.
Үзэл бодлоо өөрчлөхгүй бол ч