Нийгмийн

Фэйсбүүкээр танилцсан залуугаа дуудаж, бүлэглэн дээрэмдэж, шатаасан этгээдүүдийг цагдан хорилоо

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгажээ.

Ингэхэд 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зоджээ.

Улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчлаад байна.

2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүлэглэж санаатай шатааж байхад юун суллах дахиж гэмт хэрэг хийхгүй болтол нь хашраах хэрэгтэй шүү дээ ийм байвал гэмт хэрэг буурахгүй завхарсан нийгэм шүүх цагдаа гэж новш

Зоч
Зоч

Өө за за ийм харгис хэрцгий гэмт хэрэгтнүүдийг батлан даалтаар сулласан?,шүүгч цагдаа нарын ах дүү бололтой

Зочин
Зочин

Энэ зэрлэг хүүхдүүдийн эцэг эхэд нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй юун насанд хүрээгүй гэж суллах вэ ? Сурдаг бол сургуульд нь мэдэж сургуулиас нь хөөлгөх хэрэгтэй яаж мэдэхэв бас өөр хүн ч шатааж алах юм билүү гэрээс нь гаргахгүй хорьж байгаад зохих шийтгэл оногдуулах хэрэгтэй

зочин
зочин

Монгол кино их үзэхээр залуучууд зэрлэгшнэ

Зочин
Зочин

Bvgdiig n horij yliin deed hemjee ogoh heregtei

Del
Del

монголын шүүх дампуурсан юм байна

эмээ
эмээ

ялихгүй шалиг амьдрахад саад....25 настай эр 16 настай эм-тэй ФБ-ээр танилцаад очино гэдэг,шалиг зангийнх шүү...Монголд дэндүү газар авсан шалиг зангаа татацгаа.

эмээ
эмээ
Reply to  эмээ

ша лиг

Zochin
Zochin

Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үхэх ялтай байтал яагаад суллад байгаа юм бэ

Зочин
Зочин

Ийм араатан шиг охидууд Хэн ч би 16 тай гэж хэлэхгүй бүүр хүн биш араатангууд өсгөж байгаагаа монголчууд анзаараачээ

Зочин
Зочин

Яахаараа батлан даалтанд гаргадаг юм .хүн биш араатан байна шүү дээ. Суурь хүиүүжил байхгүй ганц юм гэж үг хэлдэггүй эрхлүүлсний гай .өөрсдийг нв адилххг болговол таарнм

Зочин
Зочин

Дампуу авлигач шүүх

зочин
зочин

Хүчирхийлэлттэй кино гаргаж байгаа нь бас нэг нөлөөлөл шүү, орос, америк, сүүлийн үеийн монгол кинонууд

ҮНЭН
ҮНЭН

ХЭХЭ БҮГДИЙГ НЬ БУУД

Зочин
Зочин

Зураг хөрөг дүрсийг нь олонд ил тавиач ээ хүмүүс хараад сэрэмжтэй бг

ҮНЭН
ҮНЭН

ГАРГААД ЯВУУЛЧИХСАН ГЭСЭН ЭНЭ ГИЧИЙНҮҮД

Зочин
Зочин

Гадны хорлонтой киногоор залуусаа тархийг сүүлийн 30 жил угаалаа даа. Үр дүн нь сайн гарч байна шүү

Зочин
Зочин

Ийм зэрлэг балмад хэрэг хамтарч хийж байхад яахаараа ШҮҮХ СУЛАЛДАГ юм бэ төр хууль гэж хаа байна

Холбоотой мэдээ

Back to top button