Нийгэм мэдээ

Хуурамч дипломтой засаг даргын ажилласан хугацааны цалинг буцааж төлүүлнэ

Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч төрд 4 сая төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ.

Иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4 сая төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох тул прокурорыг энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажилласны улмаас төрөөс хууль бусаар цалин хөлс 4 сая төгрөг авч, төрд хохирол учруулсан гэм буруутай байх тул уг хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yamar tom hereg ilruulee ve

Зочин
Зочин

Тэр хүн чинь зүгээр суугаад цалин аваагүй л байлгүй дээ. Эрхбиш ажил хийсэн л байж таараа. Ажил хийсэн бол цалингаа авах л ёстой шд. Гэхдээ хуурамч диплом бичиг баримт ашигласан нь бол мэдээж буруу. Тэрийг шалгалгүй ажилд томилсон дээд шатны удирдлага, ТАЗ нтр нь буруу хүлээхгүй юу?

Холбоотой мэдээ

Back to top button