Соёлын салбар: 550 мянга шүргэх төдий шүлс шиг цалин тэднийг салбараасаа дайжиж, хилийн дээс алхахад хүргэж байна

Соёлын салбарт музей, номын сан, соёл урлагийн газар, соёлын төв, ажлын алба, яам агентлаг, театр, чуулга, хамгаалалтын захиргаа, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулж үздэг. Товчхондоо бол нийгмийн сүлжээнд цалин мөнгө, нийгмийн асуудалтай холбоотой давлагаа өрнүүлээд буй дуучид, уран бүтээлчдийг зөвхөн энэ салбарыг бүрдүүлдэг гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг тодотгох нь зүй.
Соёлын салбарын цалин дунджаас доогуур хэмжээнд байгаа нь тухайн салбарт ажиллагсдын амьдралын түвшин доройтож, мэргэжлээрээ ажиллах чин хүслээ хүртэл гээхэд хүргэж байгаа асуудлыг сүүлийн өдрүүдэд ДБЭТ-ын дуучид, уран бүтээлчид зоригтойгоор хөндөж эхлээд байна. Тэдний энэ үйлдлийг соёлын салбарынхан нь ч дэмжиж, цахим сүлжээнд олны анхаарлын төвд ороод буй.
Тодруулбал, долоо хоногийн өмнө дуурийн дуучид гаднын улсад хар ажил хийх нь Монголдоо мэргэжлээрээ дуулахаас илүү мөнгө олж, сайхан амьдрах боломжийг өгч байна гэх агуулгыг хөндсөн бол хоёр хоногийн өмнө улсдаа мэргэжлээрээ ажиллаж буй мэргэжлийн байгууллагын уран бүтээлчид авч буй цалингийн хэмжээгээ нийтэд ил болгосон юм. Энэ нь нэг талаар тэдний тэвчээр барагдаж буйг илтгэв. Тэд сарын эхний цалин болгож ердөө 366 мянган төгрөг авдаг тухайгаа мэдээлсэн юм.
Тэдний төлөөлөл болгож ДБЭТ-ын найрал дуучин А.Анар-Эрдэнэтэй ярилцлаа

Тэрбээр, би байгууллагатаа 14 жил ажиллаж байна. СУИС-ийг төгсөөд мэргэжлээрээ ажилд орсон. Тэр үед миний цалин 300 мянган төгрөг байсан. Манай мэргэжлийнхний хувьд хамгийн том, босго өндөртэй газар ганцхан УДБЭТ учир цалингаа чухалчилж хандаагүй, залуу ч байж. Тухайн үед нэг ах маань миний дүү 300-хан мянган төгрөгөөр амьдралаа сольчхож байгаа юм уу гэж хэлж байсан нь байнга бодогддог болсон. Ер нь бол утгыг нь одоо л мэдэрч байна.
Би өчигдөр авсан цалингаа өрөндөө шууд өгсөн. Надад юм үлдээгүй. Тийм болохоор дараагийн цалин хүртэл ахиад л хэн нэгнээс мөнгө зээлнэ. Одоо бол үнэхээр цөхөрч байна. Миний ард гэр бүл, үр хүүхэд минь бий. Хүн шиг амьдармаар байна шүү дээ. Ингэж дуугарч байгаа нь ганц би ч биш. Салбарынхан, ажлынхан маань бүгд дэмжиж байгаа. Манай салбарт цалингийн зээлгүй хүн гэж байхгүй. Бидэнд халтуур хий гэдэг ч юм уу тийм байдлаар мөнгө олох боломж хомс. Учир нь формоо хадгалж байх ёстой учир энд тэнд очоод зохиолын ч юм уу дуу дуулаад зогсож байх боломжгүй. Мөн биднийг мэргэжлийн онцлогоос хамаарч хааяа нэг тусгайлсан ч юм уу арга хэмжээ, үйл ажиллагаанд урьж дуулуулдаг. Үүнд мэргэжлийн онцлог нөлөөлдөг л дөө.
Биднийг төрийн ёслол хүндэтгэлийн бүх л арга хэмжээ, үйл ажиллагаанд дуулуулдаг. Улсын нэр гарах чухал юу л болно бид тэнд зогсож байдаг. Гэхдээ нэг ч төгрөг авч үзээгүй. Тиймээс би нийт салбарынхандаа наадмын нээлтэд энэ жил битгий оролц гэж уриалмаар байна. Урлаг уран сайхан, мэргэжлийн хүмүүсгүйгээр энэ нийгэм хэрхэн оршин байхыг хараг л дээ" гэсэн юм.
Салбарынхны хүсэл цаасан дээр биелсэн ч цагтаа батлагдаагүй төсвөөс болж хэрэгжихгүй байна
Манай улсад соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага олон жил байгаагүй учир тус салбарын ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлс төрийн бодлогын гадна орхигдож ирсэн. Тийм ч учраас Соёлын яам буюу тэднийг төлөөлөх, дуугарах, эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх толгой байгууллагатай болсон гэж хэлж болно. Гэвч тус байгууллага үүсэн байгуулагдсан тэр цаг хугацаанаас хойш өдийг хүртэл салбарынхнаасаа муу дүн авсаар өнөөдөрт ирэв.
Өнөөдрийн байдлаар соёлын салбарын харьяа 452 байгууллагад төрөөс цалинждаг 6245 албан хаагч байна. Тэдний дундаж цалин 780 мянган төгрөг. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбарын цалингийн хэмжээтэй харьцуулахад 12 хувиар бага үзүүлэлт юм. 780 мянган төгрөг бол тэдний үндсэн цалин бөгөөд энэ дүнгээс нийгмийн даатгал, орлогын албан татвар зэргээ төлнө. Ингээд тооцвол тэд он гарсаар шинэчлэгдсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 мянган төгрөгөөс ялимгүй илүү л цалин авч байна гэсэн үг.
Соёлын яамны зүгээс манай салбарынхан өөрсдийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах хууль эрх зүйн боломжтой болсон. Өмнө нь цалингаас өөр ямар нэг нэмэгдэл авах хуулийн зохицуулалт байгаагүй гэдгийг онцлоод байгаа.
Үүний зэрэгцээ зөвхөн цалингийн сангаас бус өөр эх үүсвэрүүдээс цалин урамшууллыг нэмэгдүүлэх бодлого баримталж, эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Мөн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого, Төрийн албаны шинэтгэлийг төсвийн шинэчлэлтэй хамтатган үр дүд суурилсан төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгож байгаа хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл цалингийн сан, Засгийн газрын шийдвэр, нэмэлт санхүүжилт гэсэн үндсэн гурван замаар цалин нэмэгдэнэ гэсэн ойлголт юм.
Соёлын яам ямар шинэчлэлүүдийг төлөвлөөд байгаа вэ...
Нэгдүгээрт
Үндсэн цалингаас гадна соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн хэрээр нэмэлт урамшуулал авдаг байх бодлогын өөрчлөлт хийж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Жишээлбэл, 2022 онд Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж, соёлын төвийн стандартыг баталсан. Ингэснээр сумдын соёлын төвийн төсөв гурав дахин нэмэгдэхээр болсон байдаг. Мөн сумдын хүн амтай нийцүүлэн соёлын мэргэжилтний орон тоог нэмэх, техник тоног төхөөрөмж зэргийг шинэчлэх, гол нь байнгын үйл ажиллагаатай буюу соёл урлагийн үйл ажиллагаа тасралтгүй явуулдаг байх боломжийг бүрэн дүүрэн бий болгоно гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, байнгын үйл ажиллагаатай байна гэдэг үзэгчтэй, орлоготой байна гэсэн үг. Иймд давсан орлогынхоо 60 хувийг ажилтнууддаа урамшуулал байдлаар олгох эрхийг нь мөн өгчээ. Өөрөөр хэлбэл, тус яамны харьяа байгууллагууд хэр сайн ажиллаж, хүн амын соёлын хүртээмжийг дээшлүүлж байна тэр чинээгээрээ цалин орлогоо хүссэнээрээ нэмэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн аж.
Хоёрдугаарт
Засгийн газраас Төрийн албаны шинэтгэлийг төсвийн шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлж байгаагийн хүрээнд соёлын салбарт үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн бодлого хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, харьяа байгууллагууд жилийн төсвийнхөө 15-20 хувьтай тэнцэх нэмэлт санхүүжилтийг Соёлын яамнаас авах юм. Үүнийг суурь зардал, уран бүтээлийн зардал, цалин хөлсний нэмэгдэлд зарцуулна.
Хуулийн хүрээнд хэрхэн тусгав...
Нэгдүгээрт
Засгийн газар Төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цалингийн ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог байхаар тогтсон. Мөн Засгийн газрын 488, 491 дүгээр тогтоолын дагуу Соёлын яамны цалингийн сан 2022-2023 онд 17 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, шатлалаас хамааран цалин тодорхой хэмжээнд өссөн гэж үзэж буй.
Хоёрдугаарт
Соёлын тухай хуульд томоохон гэж хэлж болох өөрчлөлтийг тусгасан нь соёлын ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсрол, хөдөө орон нутагтаа тогтвортой ажилласны нэмэгдлээ авах хуулийн заалт.
Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн үндсэн цалин л авдаг байсан бол хуулийн энэ өөрчлөлтөөр төрийн алба хаасны хугацааны нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, эрдмийн зэрэг цолны нэмэгдэл, хоол унааны нөхөх олговор гээд нийт 10 төрлийн нэмэгдэл авах бүрэн боломжийг бүрдүүлсэн юм байна. Дээрээс нь тухайн байгууллагууд давсан орлого, үр дүнгийн урамшуулал гээд өөрсдөөс шууд хамаарах нэмэгдэл авах боломжтой.
Гэхдээ эдгээр бүх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчныг өнгөрсөн хоёр жилд бүрдүүлж, энэ оноос л хэрэгжүүлэх шатандаа орж байна гэж ойлгох хэрэгтэй.
Харин одоо хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах хүрээнд Засгийн газрын хуралдаанаар таван жил тутамд олгох мөнгөн тэтгэмж, мэргэжлийн зэргийн, ур чадварын нэмэгдэл олгох журмыг хэлэлцүүлж эцэслэсний дараа холбогдох яамд болох Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран үе шаттайгаар олгож эхлэх процесс үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь хамгийн богино хугацаандаа л гэхэд шинэ он гарахаас өмнө байх боломжтой аж. Тэд соёлын салбарын төрийн албан хаагчдын үндсэн цалинг бусад нийгмийн салбарын төрийн албан хаагчдын цалинтай дүйцүүлэн нэмэгдүүлнэ гэж амлаад буй.
Орон нутгийн буюу алслагдсан соёл урлагийн байгууллагын албан хаагчдад таван жилд нэг удаа олгох мөнгөн урамшууллыг одоог хүртэл олгож эхлээгүй байна
Соёлын тухай хуулийн 33.9-д "Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно“ хэмээн заажээ.
Уг заалтын хүрээнд орон нутагт тухайн байгууллагад таваас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж буй 2257 албан хаагчийн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох ёстой ч одоог хүртэл олгоогүй хэвээр байна. Учир нь уг ажилд зарцуулах 9,9 тэрбум төгрөгийн саналыг яамны зүгээс хүргүүлсэн боловч 2023 оны төсөвт оруулж батлаагүй аж. Энэ асуудлаар орон нутгийн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд өнгөрөгч намар жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
Бодит байдал: Дээрх гоё сайхан амлалт, хэзээ хэрэгжих нь ойлгомжгүй цаасан дээрх хийрхэлүүд сайд дарга нарын аманд маань мэгзэм шиг хэлэгдэх ч хөрсөн дээр буухгүй, салбарынхан цөхөрч байна. Өөрөөр хэлбэл соёлын салбарынхан тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид хайрлан дурлаж, үүгээр л би сайхан амьдарч чадна гэж сонгосон мэргэжлээ яг одоо ч орхиж чадах хэмжээнд иржээ. Тэд амьдралын шаардлагаар ийн чин зорилгоосоо няцаж, гаднын улсад хар ажил хийж ахиу мөнгө олж, амьдралаа залгуулахыг л хүсэж байна. Энэ бол манай нийгмийн толин дахь нэг тусгал, үнэн төрх. Өөрөөр хэлбэл нийгмийг хамгийн ихээр соён гэгээрүүлж, сэхээрүүлж, төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх чухал салбарынхнаа уландаа гишгэлчихээд энэ нийгмээс сайн сайхныг, гэрэл гэгээг мянга хүсээд нэмэргүй. Бид дандаа харанхуйг л гатлана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажил хаялт зарла тэгээд өөр юм хий
Ажил хаялт хий
ажлаа орхиод нэг хэсэг үүдээ хаа л даа тэр үед л төр харж үзэх эсхэийг харья жилдээ 2 -3 концерт тоглодог хүмүүсийг бусад үед нь ц�##�инжуулах чад�##� одоо монгголд �##�га байна шүү дээ тэр бол соёлжсон капитист оронд л байна өөрсдөө аргаа хагйаад явар хээгтэй үнхээр авьяастай бол ит�##�и яв
gadagshaa yvoo hayad
Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ нтэрээс мөнгө авдаг л гэж боддогшддэээ
Za duuchin boloh jujigchin boloh chine songolt shuu. Chadvar chansaatai n mongiig huilj bna. Bayjij bna. Ulsiin nertei urlag uran saihnii garuud ulsaas mungu nehehees oor ymar id shid bna aa. Tsalin baga bol medeej hetsuu. Gehdee ulsaas nem geed hevteed baij bolohgui.
hmmmmmmmmmm
одоо тэгээд яахав
haa haanaa hetsu l yum
????????????
Mongolchuud ter dundaa oron nutagt amidarch bui xumuus duuriin duu sonsdoggui zoxioliin duud sonsdog ard tumen shuu dee
Яааж хүн амьдрах энэ 2 нам хэзээч ард түмэнтэйгэ биш зүгээр % н эрх ашиг одоо юм хийх шударга хүн байсан ч худ�##�дагдаад байх юмааа
Яваад өгвөл болох бишүү. Дуугуй болоод л байгаа шүү
Муу юмыг яаж хүчээр сайжруулах вэ. Нохойн толгой ширээн дээр тавихад шороон дээр гэдэг урлаг соёлынхон гэдэгчүүл.
саяхан соёлын сан ч билүү нэг байгууллагын шилэн дансны мэдээллээр бол ганц жилд тэрбумаар нь янз бүрийн холбоо хувь хүнд мөнгө тараасан байсан, ууланд �##�хагчдын холбоо... энэ тэр гээд л, энэ яам болон сайдтай нь шууд холбоотой, с�##�браа авч явж чадахгүй байнашдээ
temtseh ni zovoo bygd iim tsalingaar boolchlogdoj bgaa ene erh barigchdad
hetsuumdaaa yaltai we
ёооооххх
heterhuu bishuu
дээдчүүлд хэлэх муу үг үнэндээ олдохгүй байна шүү өөрсдөө л болж байв�##� бусад нь хамаагүй. удахгүй сонгууль боллоо шдээ
Соёлын байгууллагыг хувьчилб�##� байд�##� сайжрах уу. Хөгжингүй орнуудад урлагийн хүмүүс яаж амьжиргаагаа авч явдаг юм бол
Хэлж бгаа нь зөвдөө дуугай яваад байв�##� явуулаад л бна сайд чинь их туршлаггагүй эрх танхи эмийг �######�уулчихаа