Нийгэм мэдээ

Шуурганд төөрсөн 37 настай эмэгтэй амиа алджээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд оллоо.

Цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/148662

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ханд
Ханд

Хөдөөний хар мангаруудаа хов ярьж хотоор авгай нар нь үрчгэр хар нүүрээ татуулж явхаар хашаа хороогоо янзалж өвлийн бэтгэлээ хийхэд яаадаг бна аа
Ирж хайх ажиллагаа хийх гэж бөөн зардал гаргаж бгааг наад хүмүүсээр төлүүл цаг агаарын мэдээгээр өдөр судартай нь хэлж байхад ойлгодоггүй юм уу цасан шуургатай замд битгий гар гэхээр тэгэхээс тэгэж бгаа юм шиг гарна аминаасаа уйдсан хүмүүс юм аа үхэр монгол гэж нэрэндээ яг тохирсон малнууд юм аа цагдаа цэрэгээ муулж муулчихаад амь гуйна ёстой малнууд шүү

zolhinЗочин
zolhinЗочин

Хүмүүсээ цаг агаарын мэдээ сайн хар, сонс,болгоомж сэрэмжтэй бай, малчид цаг агаарын мэдээлэл байнга сонсож, эрсдэлтэй үeд малаа гэрээсээ хол бэлчээхгүй, эсвэл хашаандаа хаших, Дулааны улиралд хашаа, хороогоо сэлбэж, засаж, өргөтгөж, дулааж, өвс тэжээлээ сайн бэлтгэж өвлийг угтах хэрэгтэй, малдаа явахдаа аль болох дулаан хувцсаа өмсөж, гэрээсээ холгүй малаа хариулах, нөмөр нөөлөгтэй газар малтайгаа байх зэрэг урьдчилан сэргийлэх ажлууд хиймээр юмаа

zolhinЗочин
zolhinЗочин

Malchidaa tsag agaarin medee sain sons, har. bolgoomjtoi bai

Холбоотой мэдээ

Back to top button