Байгаль хамгаалагчдын цалинг 3 саяд хүргэнэ гэв

Монгол орны хэмжээнд 957 байгаль хамгаалагч байнгын бэлэн байдалд ажиллаж буй бөгөөд тэдний төлөөлөл болох 500 байгаль хамгаалагч 2 дахь удаагаа нэгдэж үндэсний чуулган хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ "Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. 2024 онд бидний нэн түрүүнд хийх ажил бол "Байгаль хамгаалагчдын мэргэжлийн холбоо"-г байгуулах. Өнгөрсөн 30 жилийн тогтолцоог шинэ шатанд гаргана. Шинээр томилогдсон сайдын ойлгох, ойлгохгүйгээс хамаарч байгаль хамгаалагчдын асуудал орхигддог эсвэл урагш алхдаг системийг халах ёстой" гэлээ.
Өнгөрсөн жилүүдэд байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч, төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 791.532 төгрөгийн үндсэн цалинтай болсон юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуслангийн аманд байдаг ой хамгаалагч бас орох уу? Юу ч хийдэггүй, хажууд нь булаг, намаг дээр хашаа байшин барьж л байдаг, амных нь эхэнд уулыг нь тэгшлээд, модыг нь хядаад байшин барьж л байдаг ийм ой хамгаалагч нар уу? Майхантолгойн зуслангийн ой хамгаалагч ийм л хүн байдаг.
Балайраад байгаарай.хэнд сайн үйлс бүтээх гэж оролдоод бнаааа.хамгийн хийх ажилгүй сул цалинтай хүмүүс наадуул чинь.ганц га газар мод бут тарьчихдаг бол ч бас яая гэхэв. Дэмий тэнэж бензин шатахуун үрсэн хааяа байгалиас үнэгүй АН хулгайлдаг гарууд шүү
Намайг ажилд авчих...пижигнүүлээд өгнө шүү
хааахаааа хаа
Байгаль хамгаалагч нарыг байгаль хамгаалж байгаа гэж санаанд ордоггүйэ
Зайлуул Батэрдэнэ их хуралд л нэр дэвших санаатай юм байх даа ядахдаа залуу хүн гэхэд муухай царайтай яг гахай л гэсэн үг Хөгшин аав нь монголжсон цэвэр хятад гэж байгаа биз ер нь тодорхой хэлчих намтаргүй хүн ш дээ
Цалингийн уралдаан Монголыг сүйрүүлэх шүү Цалин бол бүтээмж...Зүгээр л нүүрс зэс зар ан мөнгөөрөө төгрөгийн ханш унагаад цалин нэмээд байвал хөгжлийн тухай яриад хэрэгүй байх...