Нүүрсэн яндангүй болон утаа ихээр ялгаруулж буй машинуудыг "журамлана"

Автомашины нүүрсэн яндан солих, зориулалтын бусаар ашиглах нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд нөлөөлдөг тухай судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан.
Арваннэгдүгээр сарын 22-нд нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдсэн.
Нүүрсэн яндан энгийнээр хэлэхэд автомашинаас ялгарах хорт утааг шүүх үүрэгтэй ч манай улсад ихэнх нь хулгайд алдагдсан. Нүүрсэн янданд 3-7 грамм цагаан алт, 2-7 грамм паллади, 1-2 грамм роди элемент агуулагддаг байна. Алтны агууламжтай тул орж ирээд бүү хэл сүүлийн үед гаалиар орж ирэхдээ нүүрсэн яндангүй байдаг гэх мэдээлэл гарч байна. Түүнчлэн дээрх шийдвэр хэрэгжиж эхэлбэл Улаанбаатарт явах машин бараг байхгүй гэцгээж буй.
БОАЖЯ-наас нүүрсэн яндангүй "Приус" автомашиныг журамлуулах арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандаж байсан. Мөн жил бүр "Утаа" нэгдсэн арга хэмжээний үеэр нүүрсэн яндангийн асуудал сөхөгддөг. Гэвч тухайн машинд нүүрсэн яндан байгаа эсэхийг энгийн байдлаар харж мэдэх боломжгүй учраас авто үзлэгт орохдоо л жолооч нар мэддэг байна.
Дээрх шийдвэрийн хүрээнд зөвхөн дзамын хөдөлгөөнд оролцож буй 300-400 мянган тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утаа ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж эхэллээ.
Хорт утаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчлөө арилгасны дараа буцаан олгох юм байна. аж. Түүнчлэн тээврийн хэрэгслийн оношлогоо дээр утааг нь хэмжээд, нүүрсэн яндангүй байвал нүүрсэн яндантай болсны дараа дахин үзлэгт орсноор замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болох аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨМХИЙ УТАА ХАЯЖ ДИСКЭЭ ШАТААСАН АВТОБУСНУУДАА Л ЭН ТЭРГҮҮНД АКТАЛЖ ЗОГСОО ...
ДИЗЕЛЬ МАШИНУУДАА ЖУРАМЛА
МЭДЭЭЖ ХЭТ ОН ХУУЧИН УТАА ХАЯЖ БАЙГАА МАШИНЫГ Ч БАС ....
Blno l doo ghde mongoliin benzinii chanar ymr blee zam ymr blee bas bdooro
ЭНЭ ОДОО БАС СОГТУУ ГАЛЗУУ ГАРГАСАН ШИЙДВЭР ЮМ УУ? ЮМ Л БОЛ НИЙГЭМД БОЛЖ БАЙГАА БУРУУ БУСАРМАГ ЗҮЙЛИЙГ ТӨРИЙН ДАРАНГУЙЛЛАА АРАЙ ЯДАН ГҮЙЦЭЛДҮҮЛЖ МӨЛХӨЖ АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭД РҮҮГЭЭ ЧИХЭЭД ЭХЭЛЛЭЭ ЯАЦАН ЛАЙТАЙ ХҮМҮҮС ВЭ? ЭНЭ ИРГЭД ТА НАРТ ЯМАР ГАЙ ТАРИВАА ТА НАРЫН ХЯЗГААРГҮЙ ТАНСАГЛАЛ ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДЧИХООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫН МӨНГИЙГ ЭНЭ ИРГЭД Л БҮРДҮҮЛЖ БАЙНАШТ ЯАГААД ИНГЭЭД БАЙГААН ТА НАРЫН ГАРГАСАН ЭНЭ ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛБЭЛ ТА НАРЫН ЖИПНҮҮД Л ЯВНА ТҮЙ БЫСДАНУУД
Бас л хожуу ухаарч бна шүү. Дийлэнх нь утаа униар татууланхан явж бна шүү дэ.
Tiim n tiimeee. MAN anhan dund shat muu bnaa
Mash zuv zaaval ene juram togtooj hevshih heregtei
Эхлээд нүүрсэн янданг хулгайлаад байгаа хулгайчуудыг барьж шийтгэж хорих хэрэгтэй баймаар!
Бензин түлшний чанарын асуудлыг хамгийн 1 рт тавь үнэ нэмээд байдаг чанар юуч алга ямарч машины яндангаас дутуу шаталт гарч байна ийм байхад агаарын чанар гэж байхгүй бензиний дутуу шаталт урагийг хордуулна монгол үндэстний мөхөлд хувь нэмрээ оруулж яваа нөхдүүд нефтийн наймаачид гол үүрэг гүйцэтгэж байна шүү ҮАБ ганхаж байна тийм учраас үнэ .чанар .борлуулалт дээр хатуу хяналт шалгалт хэрэгтэй тэр бодис хольдгийг болиул эмнэлгүүд өвчтөнгөөр дүүрч байна ачааллаа даахгүй болж байна
приуснүүд бүгд яндангаа зараад идчихсэн ш дээ