Нийгэм мэдээ

Зөвлөгөө: Өвөл бие, сэтгэл хоёулаа ачаалал даах бядтай болдог

"Манба Дацан-Бодь сэтгэлтэн" эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг "Өнтэй сайхан өвөлжөөрэй" сэдвийн дор хүйтний улирлын хооллолт, хувцаслалт, сэтгэлзүйн байдлын талаар зөвлөгөө өглөө.

-Хүнд чанартай махан хоол боловсруулах чадвар сайжирдаг-

Өвөл махан хоол боловсруулах чадвар сайжирдаг. Гадна байгаль цаг уур туйлдаа хүртэл хүйтрэх бөгөөд хүний биеийн шар үсний сүв хаагдаж, дотоод галын илч ихэсдэг. Тиймээс бодисын солилцоо сайжирч идэвхждэг. Энэ үед шим тэжээлтэй, бас хүнд чанартай махан хоолыг боловсруулах чадвар сайжирдаг. Тиймээс өвлийн идэш, сүү, аарц цагаагаа хөлдөөж базааж аваарай. Өвлийн улиралд бие махбодоо хамгийн шим тэжээлтэй хоолоор тэжээн тэтгэх нь чухал.

-Үслэг, ноосон хувцас өвчлөхөөс бүрэн сэргийлнэ-

Өвөл сарны хүч туйлдаа хүртэл ихссэнээр шөнө уртсана. Нарны хүч туйлдаа хүртэл багассаар өдөр богино болно. Байгаль цаг уур туйлдаа хүртэл хүйтэрч, газар хөлдөнө. Тиймээс гэр орноо сайтар дулаалж, үслэг, ноосон хувцас гэх мэт зузаан, дулаан гутал хувцас өмсөж биеийг даарч хөрөх, хөлдөх, өвчлөхөөс бүрэн сэргийлээрэй.

-Сэтгэлийн амгалан дээд хэмжээндээ хүртэл дэгжирдэг-

Өвлийн улиралын био хэмнэлтэй уялдаад хүний бие махбодод шар амарлиад, бадган хураагдаж, хий махбад амарлингуй байдалтай байдаг. Өвөл бусад гурван улирлыг бодвол бидний бие харьцангуй тэнцвэртэй, амгалан, хамгийн дээд хэмжээндээ хүртэл дэгжирч сайжирдаг гэсэн үг. Улирлын ийм таатай үед бие, сэтгэл хоёулаа ачаалал даах бядтай байна. Тиймээс эрч хүчтэйгээр сурч судлаж, идэвхитэй ачаалалтай ажиллаж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.

Эх сурвалж: "Мамба дацан" нэгдсэн эмнэлэг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button