Хөргөгчид хураагдсан өөхийг ₮400-өөр тооцон авч эхэллээ

Айл бүрийн хөргөгч, хөлдөөгчид ялгагдсан өөх байдаг. Тэгвэл танайх өөхөө килограммыг нь 400 төгрөгөөр тооцон тушааж, оронд нь барааны саван, нойлын цаас, хогийн уутыг үйлдвэрийн үнээр тооцож авах боломжтой боллоо.
"Өөхөө тушаая" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Натурал грасс ланд" ХХК энэ өвөл хороолол, хотхонуудаар "зочлох" хуваариа гаргажээ. Ингэхдээ адуу, шхэ, хонь, ямаа, гахайн өөхийг нэг килограммыг нь 400 төгрөгөөр тооцож, үнийн дүнд нь нойлын цаас, хогийн уут, өөрсдийн хийсэн "Натурал" эдийн саванг өгнө. Өөрөөр хэлбэл та идэхгүй ялгасан өөхөө ахуйн хэрэгцээт бараагаар солино гэсэн үг.

"Натурал Грасс Ланд" ХХК 2019 оноос хойш махны үйлдвэрүүдтнй хамтран ажиллаж байгаад өнгөрсөн жилээс айл өрхөөс авч эхэлсэн. Эднийх өөхийг хайлуулаад, техникийн тос болгон экспортолдог мөн дотоодын саван үйлдвэрлэгчдэд өгч, шимэлдэгийг нь гахайн аж ахуйд нийлүүлдэг юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Utasnihaa dugaariig uguuch
Зөв2