Шатахууны сав шатаж, гурван хүн нас барсан хэрэгт 2 ажилтанг буруутгаж яллажээ

2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн 2000 тоннын шатахууны нөөцийн сав шатаж, гурван иргэн амиа алдсан.
Тус хэрэгт бүсийн захирал, агуулахын эрхлэгч, хөдөлмөр хамгааллын инженер нарыг хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзсэн байна. жээ.
Тухайлбал, шүүгдэгч Г.Б, Б.С, Ж.З нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүссэн. Дээрх үйл явдлын улмаас ажил үүргээ биелүүлэн явсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоосон.
Улмаар, шүүгдэгч Б.С, Г.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлджээ.
Харин шүүгдэгч Ж.З-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эцэст нь,
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т ургийн овогтой Ж З-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.З-ыг цагаатгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нягтлан бодогч, нярав, харуул гэсэн 3 хүн нас барсан нь аймшигтай хэрэг болж өнгөрсөнд маш их харамсаж байлаа.