Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 1072 хувьцааны данс нээж өгнө хэмээн залилж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй. Тэгвэл уг мэдээллийг гарсантай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэх утгатай залилангийн хэрэг үйлдэх болжээ.

Тодруулбал, уг залилан "хувьцааны данс нээж өгнө" гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэгдэж байгаа юм байна. Тийм учраас иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөж байна.

Хувьцааны ноогдол ашигийг үнэт цаасны брокерийн байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу шилжинэ. Дансгүй болвол нээх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашигийг тараана.

Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button