Нийгэм мэдээ

Д.Туяа: Баянхонгорын прокурор “Аурон металлс” компанийн хэргийг нуун дарагдуулсан

Баянхонгор аймгийн Загийн голын эхэнд уул уурхайн компани хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсан тухай экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.

Экологич Д.Туяа

Орон нутгийн иргэдийн уух усыг хамгаалж уух усыг нь хамгаалсны төлөө Баянхонгор аймгийн прокурорын нэр бүхий ажилтан Бэлгүдэй, Баянхонгор аймгийн цагдаагийн экологийн албаны дарга Амаржаргал экологийн байцаагч ахлах дэслэгч Мөнхбаяр нар байгаль орчноо хамгаалсан намайг утсаар удаа дараа дарамт шахалт үзүүлсэн.

Учир юу вэ гэхээр 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгаль орчны дагаж мөрдөх зарчмыг зөрчин “Аурон металлс” компанийн удирдлагууд булаг шандын эхэн дээр ханангийн булган дээр худаг гаргасан. Энэ нь байгаль орчинд онц ноцтой хохирол учруулсан гэж үзээд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан хэдий ч 11 дүгээр сарын 09, 30 болон 12 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагын 7044102 дугаарт гомдол мэдээлэл өгөхөд харьяаллын хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирж газар дээр нь хууль зөрчсөн компанийн нотлох баримтыг бүрдүүлсэн хэр нь өнөөдрийг хүртэл аймгийн прокурорын байгууллага “Аурон металлс” компанийн хэргийг нуун дарагдуулж байна.

"Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багт "Аурон металлс" компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар 2018 оны есдүгээр сараас эхэлсэн. "Цэнтрал эйшн майнинг" гэх компани "Аурон металлс" гэж нэрээ сольсон. Үүний 98 хувийг Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэбилэг гэж хүн эзэмшдэг. Энэ компани үйл ажиллагаагаа явуулахын тулд сумын долоон тэрбум төгрөгийн төсвийг хаалгах хүсэлтийг иргэний хэргийн шүүхэд удаа дараа гаргасан.

Зөрчлийн шинжтэй хэргийг цагдаагийн БОАЖ газар хүргүүлж, байгаль орчны улсын байцаагч нар торгууль шийтгэл оногдуулах ёстой. Мөн энэ хууль зөрчсөн асуудлыг мэргэжлийн байгууллага буюу БОАЖ газар хүргүүлээгүй байна.

Үүнээс хойш намайг цагдаагийн байгууллага дээр хоёр удаа дуудаж байцаасан. Дараа нь хоёр удаа шүүх хуралд орлоо. Байгаль орчноо хамгаалсан намайг хулгайн хэрэгт хардаж, уул уурхайн компанийг оруулахгүй малчдын постон дээр нүүрс хүргэж өгөх гээд сум орон нутгийн удирдлагуудын гаргаж өгсөн машин, зөвшөөрлийн дагуу хоёр шуудай нүүрсийг уурын зуухны хашаанд очиж жолоочтой хамт шуудайлсан. Ингээд нүүрс шуудайлсны төлөө намайг хулгайн хэрэгт татаж, хоёр удаа шүүх хуралд орсон.

1700-2500 жилийн настай хүрэл зэвсгийн үеийн соёлын дурсгал тухайн газарт байдаг. Олон улсад бид түүнийг хамгаалах үүрэгтэй. Газрын тусгай зөвшөөрлийг тухайн талбайд олгосон. Хэрэв тухайн компани үйл ажиллагаа явуулбал соёлын үнэт өв устаж үгүй болно"

Загийн гол хэд хэдэн сумуудын хүн малыг ундаалдаг. Гэтэл ийм голыг ухах гээд хуулийн байгууллагуудад нөлөөлж, орон нутгийн захиргааг дарамталж байна" гэсэн юм.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэргэжлийн шантаажчин, хаанаас санхүүжигч нь ойлгомжгүй этгээд

ГӨЛӨГ
ГӨЛӨГ

Буруу.зөрүү.бичвэл.бичигч.би.хүлээнэ.биздээ

Холбоотой мэдээ

Back to top button