Нийгэм мэдээ
Автобусны жолоочийг үнэгүй бэлдэж, 3.5 саяын цалин өгнө

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо.
Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна.
Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргана. Түүнчлэн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо ийм хариуцлагатай ажилд үнэгүй бэлдэнэ гэдэгээ болио. Энийг сэтгүүлч гарчиглаад бна уу , эсвэл ямар хариуцлаггүй чадамжгүй нөхөр сэдээд байнаа. Бичиг үсэг дөнгөж сурч байх тэртээ 1920 хэдэн оны үед ч ингэж байгаагүй байх шүү
Худ худ. Зүгээр цалин нөхцлийг нь сайжруулчихад л туршлагатай,чадвартай хүмүүс ороод ирнэ
Ажиллах нөхцөл нь л чухалдаа өглөө 5 цагт гараал шөнө 12 цагт харьдаг амьдрал гэж юу байх вэ ар гэр үр хүүхэд яаж болховдээ
Цалин өндөр байхад жолооч нар өрсөлдөнө. Өдөржин автобус жолоодож явдаггүй 2 ээлжээр явдаг . Шаардлага өндөр байлгах тамхи татах ,бэлэн авах, утсаар ярихыг хориглох , автобусаа арчиж цэвэрлэгээг байнга хийж явуулах автобусандаа өөриймсөг сэтгэлээр хандаж ажиллах соёлтой жолооч хэрэгтэй. Зорчигч соёлтой цэвэрхэн хувцастай үйлчлүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Соёлтой үйлчилгээ сайн бол заавал толгойтой хүн бүр машин унаж зарлага гаргах үнэндээ шаардлагагүй. Бүх автобусыг 1 эгнээгээр явуул. Бусад тээврийн хэрэгслэлээ 2. 3 дугаар эгнээгээр явуулах.