Гомбосүрэнгийн Даваадорж Монгол Улсын Гавьяат малчин цолоор шагнууллаа

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж Монгол Улсын Гавьяат малчин цолоор шагнууллаа.
Өөрийн амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өмхий коммунизмын үеийн төмөр тараалтаар одоо үед ацаа хийдэг байнаа. гавьяат малчин ч гэж юу байдаг юм, хувийнх нь өмч биздээ псдаа. энэ новшнуудын тэжээж байгаа ямаа голдуу мал нь монгол орны эмзэг бэлчээрийг талхаж бүх улс даяараа бэлчээрийн доройтолд ороод байгаа, энэ бэлчээр бол малчны өмч биш энэ монголд төдийгүй дэлхий ховордсон зэрлэг амьтад ч бэлчиж байдаг. аль чулуун зэвсгийн үеийн дампуу хагас зэрлэг мал аж ахуйгаар одоо хэдэн жил амьдрана гэдэг юм. шагнал урамшуулал олгохдоо хүрвэл фермержүүлсэн нэг малаас өндөр ашиг шим гаргаж чадсан тодорхой иноваци нэвтрүүлсэн жинхэнээсээ ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүст нь өгдөг болох ёстой. ер нь энэ коммунизмын үеийн элий балай мэдрэл муутай шагнал тэмдэгийг одоо болимоор, больчхоор энэ хүүрэнсүг мэтийн мэргэшсэн хулгайчуудад нь хийх ажил олдхоо байх байхалдаа.
хоолны сав минь өмхий орондоо илжрээд хэвтэж байхад чинь хийдэгээ хийгээд явж байгаа буурал байна.
Сайхан буурайд эрүүл энх, саруул сайхны хүсье
Гавьяат малчин гэнэ үү, хэтэрч байна шүү