"Талийгаач дүүтэйгээ галзуу хулгана тоглоомоор тоглож дуусахдаа ухаан алдсан байсан"

НЭМЭЛТ: 17:40 цаг
Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнөөдөр 15.30 минутад манай галзуу хулгана тоглоом дээр суусан хүүхэд нас барсан харамсалтай зүйл боллоо. Олон нийтийн хэвлэл мэдээллийн сувгаар техникийн нөхцөлөөс болоод нас барсан гэсэн ташаа мэдээлэл тараад байна. Үүнд ямар нэгэн Тийм зүйл болоогүй.
Нас барсан хүүхдийн тухайд тоглоомон дээр анх зүгээр суугаад буух үедээ ухаан алдсан, таталт өгсөн байдалтай байсан. Уг үйл явдал гарахад манай эмч анхны тусламж үзүүлсэн.
Өнөөдөр мөн онцгой байдлын өдөрлөгтэй байсан бөгөөд онцгой байдлын хоёр хүн ирж тусалсан. Мөн хурдан шуурхай 103 түргэн тусламж дуудаад ирсэн ч гэсэн амь насыг нь аварч чадсангүй.
Дүүтэйгээ хамт суусан гэсэн мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь өмнө нь унаж, татдаг байсан гэсэн мэдээллийг мөн өгсөн.
Галзуу хулгана тоглоом 2011 оноос хойш ажилласан. Гэхдээ дунд нь баталгаажуулах хугацаа дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн жил зогсоогоод, энэ жилийн дөрөвдүгээр сард бүх зүйлийг нь шинэчлээд ашиглалтад оруулсан байгаа.
Галзуу хулгана тоглоомын санамж дээр жирэмсэн эх, нуруу нь өвддөг, зүрх судасны өвчтэй хүмүүс үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Наснаас гадна өндрийн хязгаарын талаарх санамж сэрэмжлүүлгийг байршуулсан" гэлээ.
НЭМЭЛТ: 17:22 цаг
Галзуу хулганад суусан хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч нас баржээ
Тухайн хүүхэд 19 настай байжээ. Тэрээр дүүтэйгээ хамт тоглож байсан гэх мэдээллийг ойр орчимд байсан иргэдийн төлөөлөл хэлж байна. 19 настай хүүд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч нас баржээ.
Парк: Хүүхэд галзуу хулганаас унаагүй
2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Энэ асуудлаар Хүүхдийн паркаас тодруулахад, "Галзуу хулганаас унасан гэдэг мэдээлэл худал. Тухайн хүүхэд тойргоо бүрэн дуусгасан, буух үед ухаан алдсан байсан. Түргэн тусламж ирээд авч явсан. Xүүхэд таталт өгдөг оноштой байсан юм байна" гэв.
Харин Цагдаагийн байгууллага "Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна" гэлээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
унаж ту�####�г, зүрх судасний өвчтэй, тархины даролттай, саажилттай, машин тэргэнд сууж чаддаггүй дотор нь муухайрдаг хүн суухыг хориглодог ш тээ
Тиим өвчтэйг нь яаж ч мэдэх билээдээ хувь хүн л өөриигөө хамга�##�ах нь зөвдөө
naad zavaan umaa tomriin hog ruu ach
Орос агаагийн �##�сын харагч хамгийн сайхан уу, айн хө. Хөгжлөөс хоцрогч оо.
Z##luulda manaid baigaa chin gadnihtai haritsuulhad tsetserlegiin huuhdiinh baihgui yu.
Үнэндээ одооны хүүхдүүд бие султай зүрх судас тархины өвчин ихтэй байгаа шүү тэр тоглоом одооны хүүхдүүдэд тохирохгүй нь үнэн шүү муурай харгис тоглоомч гэждээ шоглоом юмдаа