Нийгэм мэдээ

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу УИХ-д нэр дэвшинэ

Малайз улсад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.

Тодруулбал, Иргэний Зориг Ногоон Намаас түүнд хүсэлт тавьж, Хан-Уул дүүргээс УИХ-д дэвших урилга өгсөн байна. С.Шаарийбуу багш өчигдөр /2024.05.29/ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авчээ.

МУИС-д олон жил багшилсан тэрбээр сүүлийн 18 жилийг охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг олоход зориулж яваа. ИЗНН-ын төлөөлөл "Хүний эрхийг яаж зөрчдөг , ямар их саад бэрхшээл тулгардаг талаар өөрийн биеэр 18 жил цөхрөлтгүй явсан одоо ч явсаар байгаа энэ хүний талаар Монгол улс даяар мэдэрсэн мэддэг болсон. Ийм хүнээ сонгох нь иргэн бидний хариуцлага байх ёстой гэж бодож байна" гээд дэмжихийг уриаллаа.

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
ЗочинАМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИХ НЬ ЗӨВӨӨ, ЯМАР Ч ГЭСЭН ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛОХ ХҮН БАЙХАА

Зочин
Зочин

Дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

ЭРЭХМСЭГ НОЁН ШААРИЙ ЭНЭ НАМ БАС МОНГОЛЫН УЛС ТӨР ӨӨРӨӨР ЧИНЬ ТУГ ТАХИЖ ЗОЛИГТ ГАРГАХААР ШИЙДЖЭЭ ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЧАМАЙГ ЗАЛАХААС ДАА ГЭДГИЙН ҮЛГЭРИЙГ САНУУЛЬЯ ТА ХЭЗЭЭ Ч СОНГОГДОХГҮЙ ГЭДГЭЭ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГААШТ БОЛЬЧИХОО ТАНААР ИНГЭЖ ТОГЛОНО ГЭЖ САНАСАНГҮЙ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА СОНГУУЛИЙН УРЬД ӨДӨР СӨРӨГ ХҮЧНЭЭСЭЭ АХИУХАН МӨНГӨ АВААД НЭРЭЭ ТАТЧИХ ИНГЭЖ СӨРӨГ ЦОХИЛТ ХИЙГЭЭРЭЙ АХ МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button