Нийгэм мэдээ

"Жуулчдыг хамгаалах зорилгоор хоёр сар, 24 цагаар эргүүлд гарна"

Онгоцны буудалд буутай, нохоотой цагдаа нар ажиллаж буй бичлэг цахим орчинд түгээд буй. Үүгээр "Жуулчдыг үргээх нь", "Бусдыг айдаст автуулж байна" гэх мэтийн шүүмжлэл өрнөж, цагдаагийн байгууллага чухам ямар шалтгаанаар ийм хэлбэрийн эргүүлд гарах болсон нь анхаарал татаад байна.

Тэгвэл, энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд "Чингис хаан" нисэх онгоцны буудал болон УБТЗ-ын галт тэрэгний буудалд зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн эргүүл хийж буй.

Хоёр сарын хугацаанд, 24 цагаар ажиллах төлөвлөгөөтэй. Дэлхийн бусад оронд байдаг жишиг.

Ингэхдээ нохой болон нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй эргүүлд гарна.

Харин нэг бүрийн тусгай хэрэгсэлд галт зэвсэг орохгүй. Резин, хуванцар сумтай болон амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу зэрэг хамаарна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Цагдаагийнхны хошин шог дуусахгүй юм аа, ядаж л маскаа аваач дээ,

ЗОЧИН
ЗОЧИН

ЖУУЛЧДЫГ ХАМГААЛАХ НЭРЭЭР МОНГОЛЧУУД АА ! АЯТАЙХАН БАЙГААРАЙ ! 1/7 - НИЙ АЙМШИГТ ҮЙЛ ЯВДЛЫГ МАРТААГҮЙ БИЗ ! 5 ГЭМГҮЙ ЗАЛУУГ АЛСАН БОЛ 500 Г АЛАХАД БЭЛЭН ШҮҮ ГЭСЭН МСЖ ЦАЦАЖ БАЙНА !!!

Зочин
Зочин

гадны орнуудад байдаг л зүйл. МУ д ирж байгаа жуулчид тусгаар улсыг хүндэтгэсэн, эмээсэн байх ёстой. Зөв шүү

Зочин
Зочин

НОХООТОЙ АУГАА ЮМАА БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ ЮМАА ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР ЮМАА ХЯНАДАГГҮЙ ЮМ УУ? АРАЙ Ч ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button