Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Богдын газрын асуудлыг шийдэх гэтэл БОАЖЯ-ныхан сүүлээ хавчаад зугтаачихлаа

Богд уулын барилгажсан газрын бүхэлд нь нийслэлд шилжүүлж авах тухай асуудлыг хэлэлцэхгүй байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Би Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн. Гэтэл үүнийг хэлэлцэж болохгүй байна гээд зогсоочихсон. Координатуудыг авчирч өгөх ёстой байсан Байгаль орчны яамныхан сүүлээ хавчаад зугтаад алга болчихсон. 

Маргааш Засгийн хуралдаан дээр танилцуулна. Богд ууланд дандаа газрын наймаа, мөнгө угаалт явагдсан. Бид өнөөдөр Яармагийн зэвтэй усны асуудлыг шийдэх гээд Нүхт, Яармаг, Зайсан руу цэвэр усны шугам татах гэтэл газар олголтыг нь Байгаль орчны яам хийдэг. Байгаль орчны яамны асар том лоббиг би дийлэхгүй байна гэдгийг олон нийтэд хэлье. 

Барилгажсан газрыг бүхэлд нь барилгынх нь хормойгоор Богд уулын газраас гаргаад нийслэлийн мэдэлд авч татвар, газрын төлбөрөө авъя гэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэх байтал гэнэтхэн энэ асуудал зогсчхож байна. Одоо бүгд отогт хэдэн давхар хауст амьдарч байгаа. Энэ бол үе үеийн бүх Байгаль орчны сайд нар түүнийг дагасан газрын наймааны бүлэглэлийн хийсэн ажил" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш зөв Нямбаатараа наад богд уулын дархан цаазтай газарт хамаарах газарт хамаарах бүх барилга байгууламжийг нийслэлийн мэдэлд аваад газрын татварыг нилээд өндөр тогтоож авах хэрэгтэй. Тухайлбал, хаус барьсан газрын татварыг жилд 1 саяаас доошгүй. Нийтийн орон сууцны айлуудаас өрөөний м2-аас нь хамааруулаад хамгийн багадаа жилд нэг айлаас 500 мянга түүнээс дээш гэх мэт тогтоох хэрэгтэй. Мөн хувийн аж ахуйн нэгжийн барилга байгууламж барьсан газрын 1 м2-ын жилийн татварыг 100 мянган төгрөгөөр гэх мэтээр тогтоох нь зөвөө.

Зочин.
Зочин.

Маш зөв.эсэргүүцсэн хүн бүхнийг иргэдэд зарлаж иргэд хатуу хариуцлага тооцно.луйварчидтай.

очин
очин

Маш зөв, дэмжиж бна. Ерөнхийлөгч ажил хиймээр бна. ЗГ , НЗД нарын ажлыг дэмжиж дуугарахгүй, хээл хахуулын талаар ч дугарахгүй байгааг ард түмэн бид юу гэж ойлгох болж бна.

Зочин
Зочин

Дархан цаазат газар барилага барьсан ноходыг шийт гэх хэрэгтэй, харин тэнд өөрийнхөө мөнгөөр орон сууц худ лдаж аваад амьдарч байгаа айлуудыг хэлмэгдүүл ж болохгүй биздээ !

Зочин
Зочин

золбин Гүнбалай ,эрлийз Өнөрболор гээд өчнөөн луйварчид байгаа

dambaa
dambaa

unuu untaahai avgaigaas ehleed naad yamand chini shunal shuglej oligtoi said er n bsnguidee , bugd l huviin ambitstai !

Зочин
Зочин

одоо дийлэхгүй дээ худлаа шаах юм даа монголчууд бүгд л амьдрах ЁСТОЙ ш дээ хэн гээч дарга байсан НӨХДҮҮД БҮГД л АВСАН ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи яагаад айлгаад дарамтлаад байгаан дийлэхгүй энэ тэр гээд

Зочин
Зочин

Маш зөв ажиллагаа бна. Газар авч хаус барьсан нөхөдийг нэр устай нь ард түмэнд зарлах, цахилгаан дулааны мөнгийг Маш өндөр үнэтэй болгох, шаардлагатай. Энэ олон жил хулгай тонуул дээрэм хийсэн дээрэмчидын мафаас хэзээ салах юм бэ.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Язгуур нэр нь Хан уул байсан юм билээ. Буддагийн шашин орж ирээд баахан газрын нэрийг өөрчлөхөд Богд уул болгосон байдаг. Богд гэдэг бол харь шашны санваартаны хэргэм шүү дээ. Гагц Монголд биш Түвдэд олон том ламдаа ийм хэргэм өргөмжилсөн байдаг юм. Сүүлд нь манайхан бүр Чойбалсан уул гэж ч балайрцгааж байв даа. Хотын удирдлага энэ уулыг утга төгөлдөр язгуур нэрээр нь "Хан уул" гэж ярьж, бичиж албан хэлний эргэлтэнд оруулбал ирээдүйд хэрэгтэй болов уу?! Хотын дарга санаачлаасай гэж бодож байна. Монгол дахь шарын шашны Богд хэргэмийг Түвдийн далай ламын зарлигаар олгодог байжихуй. Ер нь "Богд" гэдэг үнэндээ жаахан монголжсон л болохоос, харь хэлний үг. Эрхэм Нямбаатар та энэ учрыг мэргэн болгоож шийдэхийг хүсье.

Малчин
Малчин

Энэ яамын сайдын дээр ерөнхий сайд байдаг! Юу яриад солиороод бгаа юм? ЕС хэлээд асуудлаа шийдээч ! Худлаа ажил хийсэн дүр үзүүлээд тэгээд нэг яаманд бүх бурууг .... !!!

Зочин
Зочин
Reply to  Малчин

Засгийн газрын хуралд танилцуулна гэж байна

Зочин
Зочин

Наад газар дээр одоогийн болон бүх үёийн сайд дарга газрын албад тэдгээрийн танил тал цүнх баригчдын хөрөнгөнүүд байгаа зарим нь улсын хөрөнгө болгох үлдсэнд нь маш өндөр татвар авч их шунал ямар байдгийг ард түмэнд илчилж өгвөл сайн байна

Зочин
Зочин

Зөв сайн ажиллаж байна. Асуудлыг зоригтой ил гаргаж тавь нийслэлчүүд дэмжинэ, өөрийн хүний нам гэлтгүй ажиллаж байгаад тань баярлаж байна.
Амжилт хүсэе

Зочин
Зочин

Daichin shuu demjdeeg

Зочин
Зочин

Mash Spain baina

Зочин
Зочин

Богд уул тэр аяараа хот болж. Сүүлийн 8 жил эрх барилцсан Х.Нямбаатар даргын маань гэр ч бас тэнд байхыг үгүйсгэхгүй. Ийм сайхан "шударга" араншингаа дарга нар маань сонгуулийн өмнөх 21 хоногоос бусад үед ч гэсэн гаргаж байвал бидэнд ёстой "амттай"...

Зочин
Зочин

Ардын намынхан сонгуулиас өмнө газрын сонсголоо хийхгүй байгаа юм! Хэрвээ газрын сонсгол хийвэл МАН+АН хоёрын асар их газрын наймааны бузар булай ил гарчих гээд байгаа учир, энэ УБ хотын газар олголтын тухай сонсгол хэзээ ч болохгүй!

Зочин
Зочин

ЗА НЯМБААТАРАА ЧАМД 5 ХҮН БУУДАЖ ХОРООХ ЭРХ ОЛГОЁ ЧИ ЭНЭ АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДВАЛ ЧАМДААН МОНГОЛ УЛСЫН ҮНЭН ЗОРИГТ БААТАР ЦОЛ ОЛГООД ДАРААЧИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХОО АМЛАЯ ТАНАЙ НАМ ОДОО 103 СУУДАЛ АВАХНЭЭ ЧАМАЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ ТОЛЬКО ПЕРЁД МУЖИК

Иргэн
Иргэн

Оролдоод үз чи хэдэн үеэрээ үйл лайгаа идоэх биз

Зочин
Зочин

нэртэй нь зурагтай нь тавиад бай олон түмэн мэдэж авах хэрэгтэй

Зочин
Зочин

Богд уул байтугай БГД -н 23 хороонд байгаа өчүүхэн газар дээр архитектурын төлөвлөгөө батлагдсан гээд барилга барих гээд улайраад бн шүү дээ.

Зочин
Зочин

Одоо хангалттай идэж уулаа. Монгол улс хөгжмөөр байна шүү.

Иргэн
Иргэн

Дархан цаазат газар хотын даргад хамаатай гэж үү

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хамаатай, маш их хамаатай. Дархан цаазат ууланд минь хулгайгаар газар авсан та л шүүхийн тавцан дээр гарч шийтгүүлэх ёстой. Жирийн ард иргэд уг нь хормойд нь амьдарч байсан ч та нар хөөгөөд явуулсан. Үйлийн үр эргээд ирдэг...

Баагий
Баагий

Тийм шүү.Богд хаан уул маань авилгачдын гарт орсон нь үнэн.Төрийн том том сайд дарга нар гишүүд хүртэл мөнгөний төлөө ажилласан даа.Нямбаатар дийлэх нь өнгөрсөн байхаа.Гэхдээ үзэлцэх хэрэгтэй.Зайсан Яармаг гэлтгүй тойрсон амуудаа ч шалга.

Зочин
Зочин

Huulia sain changatgah heregtei mash ondor tatvaraar nam dar muusain oligarhuudiig

Н.Батболд
Н.Батболд

Овоо шүү дээ! Сайн байна, гэхдээ дийлэхгүй дийлдэхгүй талдаа гэдэг нь өөрийн үгнээс нь сонсогдоно... харамсалтай ... Хулгайн тогтолцоог хоёр нам ээлжлэн 30 жил хөгжүүлэв. Нэг Богдын нь лүндэн: хоёр голынхоо хөвөөндөө цуглараад дуусна гэсэн юм гэнэ лээ- нэг дэх нь Хар хорин ... одоо УБ юу!? Яанаа даа таминь ээ...

Зочин
Зочин

Маш.зөв дэмжиж байна.

Зочин
Зочин

Yam ajlaa hiigeechee songiul geed bugd alga bna iim turiin alban haagchtai gazar yaj uudluh ve de

Зочин
Зочин

Яг ингэж нэр устай нь зардаж хэлж байх хэрэгтэй. Тэгээд ч ялзарсан яам

Зочин
Зочин

ЕСайд нь ажлаа ингэж хийгээч дээ

Зочин
Зочин

2022 оны 12 дугаар сард БОАЖЯ-ны сайдын ТХГН-т газар олгосон 2 тушаалыг шалгавал их юм гарна даа

Зочин
Зочин

Зөв дэмжиж байна үнэхээр шударга шийдвэр байна

Зочин
Зочин

Чи чадахгүй бол тэгээд л зайлаачдээ

Ажаа
Ажаа

Шударга шийдвэрүүд гарч , хэрэгжиж бгааг дэмжиж бна.Газрын асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

Ббб
Ббб

Хэдэн толгой ,хэдэн засагтай улс юм бэ

Зочин
Зочин

Танай намыхан шүү. Худлаа сүржигнэхээс өөр юу ч үгүй нөхөр байна. Бэрх тосгоныхоо бэрхшээлийг ч чи шийдэж чадахгүй хачин нөхөр байна.

bat
bat

Татвар авах нь зөв шдээ. Хэрэв баян л юм бол заавал татвар ав. Миний мэдэх Сингапур.Хятад.Солонгос.Kongkong баячууд нь бүгд төлдөг төлбөрөө төлж чадахгүй хахууль авсан нөхдүүд зайлцгаа. Би бүр төлмөөр санагддаг.хэрэв чадалтай л юм бол шүү дээ

Иргэн
Иргэн

Бичигч ээ, наад гарчигаа хараач! Богдын газрын асуудал гэсэн байхаар нь нөгөө жаал хүүд газар өгөх гээд хэрүүл болж байгаам байх гэтэл " БОГД УУЛ-" байжээ хөөрхий. Ичээч!

Зочин
Зочин

яаримагт орон сууц барихыг хориочээ зам нь ачааллаа дийлэхгүй улсын сургууль цэцэрлэг байхгүй нийтийн ногоон байгууламж байхгүй битүү цэмэнтэн ширэнгэ .мөн хүүшийн аманы хийдийн баруун талыг бүхэлд нь томоор хашсан газрыг зуцалж сургууль цэцэрлэг цэцэрлэгт хүрээлэн болгоод өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button