Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Хамарын хийдийн зам эвдэрч, зорчих боломжгүй болжээ

Өчигдөр /2024.06.04/ Дорноговь аймагт их хэмжээний бороо орж Хамарын хийд рүү явах зам эвдэрч, тус чиглэлд автомашин, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Иймд аялагч, зорчигчдыг анхаарал болгоомжтой явахыг Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас анхаарууллаа.

Мөн Дорноговь аймаг, Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт өчигдөр 18:50-19:30 цагт усархаг бороо орсны улмаас дөрвөн айлын байшин, дөрвөн айлын гэр усанд автсан тухай дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн айлын байшинд орсон найман тонн усыг соруулж, дөрвөн гэрийн усыг гадагшлуулж зургаан иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button