"Баян" өндөгний үйлдвэрийн 400 мянган тахиа түймэрт өртжээ

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж түймрийг унтраасан.
Уг гал түймэрт тус үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй гурван шувуу үржүүлгийн байр, оффисын нэг барилга өртсөн.
Түймэрт өртсөн уг шувууны аж, ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг НВЦ группийн "Баян" өндөгний үйлдвэр бөгөөд дотоодын хэрэгцээний 53 хувийг дангаараа хангадаг.
Өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай үйлдвэр юм. Өнөөдөр /2024.06.05/ тус үйлдвэрээс мэдэгдэл гаргалаа. Тодруулбал,

уг мэдэгдэлд өндөглөгч тахианы 40 орчим хувь галд өртсөн, цаашид богино хугацаанд хүчин чадлаа хэвийн хэмжээнд хүргэхээр хичээн ажиллаж байна гэжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнээ нэмэх сайхан шалтаг боллоо доо...