НИЙГЭМ
"Багшаар сурах оюутнуудын төлбөрийг төр даана, төгсөөд багадаа 5 жил ажиллах нөхцөлтэй"

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Энэ үеэр багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс хариуцах эсэх тухай дурдав. Учир нь 2030 он хүртэл багшаар суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даахаар шийдвэрлээд байсан юм. Тэгвэл уг шийдвэр энэ намраас хэрэгжиж эхлэх юм байна.
Тэрбээр энэ тухай, "Энэ жилээс багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг төр дааж эхэлж байгаа. Гэхдээ үнэгүй сургаж байгаа бол босго оноог нь нэмэх ёстой. Ингээд дөрвөн жил үнэ төлбөргүй сурсан бол хамгийн багадаа таван жил ажилласан байх шаардлагыг тавина. Ингэж байж зээл нь буцалтгүй болно" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багш төрмөл, заяамал зорилготой, хүүхдэд хайртай, мэргэжилдээ дуртай, бусдын төлөө зүтгэх сэтгэлтэй байж зөв болно. Энэ тогтолцоо, ойлголтоор үнэгүй юманд нугасгүй, олдсон нь энэ гэсэн сэтгэхүйтэй хүмүүс цуглаж боловсрол нь бүр ёроолруугаа жирийх ньдээ.
МУИС 3 курс башаар сурч бгаа.төлбөр чөлөөлөх үү
Багшаар төгссөн хүн зэрэг ахиулахаар сурвал хөнгөлт эдлэх үү
Цалин өндөр байхад аяандаа багш мэргэжилтэй хүн хүрэлцээтэй болно!!! Гэхдээ шалгууртай байхгүй бол болохгүй!!!
Наад хужаа сайдаа соль ийм эрдийз таарахгүй ээ
БАГШ ЧАНАРТАЙ БАЙХ НЬ БОСГО ОНОО ӨНДӨР , СУУРЬ МЭДЛЭГ САЙН БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ ХҮНЛЭГ САЙХАН СЭТГЭЛТЭЙ , ХҮҮХДЭД ХАЙРТАЙ Л ... ТИЙМ ХҮНИЙ ЭЗЭМШИХ МЭРГЭЖИЛ БАГШ ЮМ ШҮҮ .
ЧӨЛӨӨЛНӨӨ БАГШ БОЛ ГОЁ МЭРЭГЖИЛ НАРТ ЕРТӨНЦӨД БАЙХГҮЙ НАНДИН САЙХАН АЛБА ГАГЦХҮҮ БАГШ ХҮНД ЗАЯАЖЭЭ ГЭЖ БИ ААЛЬ ЭРТ 1917 ОНД Л ХЭЛЖ БАЙСАН ХӨӨН.ОДОО МУИС ШУТИС ИЙНХҮҮ ХООСОРМОЙ ХОХЬ ЧИНЬ ЗА БАГШ НАРАА ХИЧЭЭГТҮН ЮУН ТАВАН ЖИЛ АВСАНД ОРТЛОО ХАЙРТ ТӨРИЙХӨӨ ХИШГИЙГ ХҮРТМОЙ .